Гала хэмээх содон стиль имижтэй, харсан хүний нүд эрээлжилж, толгой эргэмээр хоёр охин нилээд хэдэн жилийн өмнө өсвөр насныханы гол ярианы......
Гала хэмээх содон стиль имижтэй, харсан хүний нүд эрээлжилж, толгой эргэмээр хоёр охин нилээд хэдэн жилийн өмнө өсвөр насныханы
гол ярианы сэдэв болж байлаа. Чадал муутайхан хоолойтой ч өмссөн хувцас, аальгүй яриа нь тэднийг олны анхааралд авчирсан. Хэдийгээр одоо тус хамтлаг байхгүй ч хамтлагийн ахлагч Ану олны анхаарал татсан амьдралаасаа салж хагацаж чадахгүй яваа. Хүүхэд байхаасаа урлагт хөл тавьсан тэрээр одоо хүүхдүүдэд зориулсан цомог гаргаж, тоглоомын төв ажиллуулж, НҮБ-ийн элч гэдэг цолыг ч өөртөө хайрлаад амжсан. Анх гарч ирсэнээ бодвол стиль имижээрээ ч тэр, хэл яриагаараа ч тэр нилээд намба суусан бүсгүй маань саяханы нэгэн нэвтрүүлэгт орохдоо өөрийгөө уран бүтээл хийхийн тулд өдийг хүртэл ганцаараа явна хэмээн зарлаж байсан. Тэгвэл түүний ганц бие байгаа нь худлаа аж. Учир нь тэрээр “Баян Монгол” хороололд нэгэн өвөр монгол залуутай хамтран амьдарч байгаа юм байна. Түүний сэтгэлийг булаасан тус залуу нь үсчин гоо сайхны салонтой бөгөөд Анугийн стиль, имижийг тодорхойлдог нэгэн аж. Хосууд хэдийгээр хамт амьдарч байгаа ч олны нүдэн дээр төдийлөн ойр дотно байдаггүй гэнэ. Гэсэн ч тэдний харилцаа нилээд гүнзгийрээд байгаа нь ойр орчимынхоных нь гол ярианы сэдэв болоод байгаа ажээ. Дуучин Анугийн хувьд өмнө нь олны танил бизнесмэн залуустай нилээдгүй нэр холбогдож байсан ч хараахан гэр бүл болж байгаагүй. Харин энэ удаад тэдний хайрын романс хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах байх.
0 сэтгэгдэл:
Post a Comment