SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 17, 2012

ВХ-ийн төрсөн өдөр



R&B дуучин ВХ ирэх сарын 2-нд “Who is BX” буюу “ВХ гэж хэн бэ” нэртэй тоглолтоо “UB Palace”-ын их танхимд хийхээр боллоо.
















Тэрбээр хоёрдугаар сарын 2-нд төржээ. Тиймээс давхар давхар утга учир, бэлгэ дэмбэрэлээ бодон, тоглолтоо төрсөн өдөртэйгээ давхцуулсан байна. Мөн энэ өдөр  Монголын ардын хувьсгалын үндэслэгч Дамдины Сүхбаатарын төрсөн өдөр болдог. Их жанжин Д.Сүхбаатартай нэгэн өдөр төрснөө ВХ билэгшээн, тоглолтын хугацаагаа тогтоожээ.

ВХ уран бүтээл хийж эхэлснээсээ хойш “My love”, “Sorrow”, Б.Эгшиглэнтэй хамтарсан “Love song”, “100 хувь”, “Ийм нэгэн дурлал”, Icetop-той хамтарсан “Саак” зэрэг залуучуудыг байлдан дагуулдаг 10 гаруй хит дууг дуулжээ. Үүнийхээ дийлэнхийн шүлгийг өөрөө бичсэн байдаг. Түүний шинэ тоглолтод эдгээр бүх хит дуунууд эгшиглэж, “ВХ гэж хэн бэ” гэдгээ шинээр нээн харуулах гэнэ. 

0 сэтгэгдэл:

Post a Comment