SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 3, 2012

Аяга угаахын оронд гурван удаа хог шүүрдсэн нь дээр



Маралжингоо:Аяга угаахын оронд гурван удаа хог шүүрдсэн нь дээр.......




Дуучин Б.Маралжингоотой дургүй зүйлийнх нь тухай ярилцлаа.
-Таны дургүй хоол юу вэ?
-Амт чанар муутай, амнаас уначих шахсан хоол. Ер нь “Амтгүй их хоолноос амттай бага хоол дээр” гэдэг шүү дээ. Харин чихэр, жимсэнд бол их дуртай. Амттан болохоор л амттан гэж нэрлэсэн байлгүй. Мэдээж хэрэг, би согтууруулах ундаанд дургүй. Би архи дарс тэгтлээ их хэрэглэж үзээгүй. Бас хэтэрхий согтсон, архинд дуртай хүмүүст ч дургүй.
-Дургүй үе тань?
-Өвдчихсөн байх үедээ хэн ч гэсэн сайхан харагдахгүй нь лав. Ийм үед аль болох бусдын нүдэнд өртөхгүй, гэртээ хэвтэхийг илүүд үздэг юм.
-Дургүй ургамал, амьтан бий юу?
-Хогийн ургамал харшил өгнө, бас ямар муухай үнэртэй гээч. Хажуугаар нь орчин тойрныхоо гоо сайхныг гутаадаг болохоор онцгүй. Амьтан гэвэл, шавьж байна даа.
-Дургүй зан гэвэл?
-Их зан. Ялихгүй зүйл дээр биеэ тоож, инээдтэй зан гаргавал ёстой шившиг. Надад уур уцаар ихтэй хүмүүс ер таалагддаггүй. Дэргэдэх хүмүүстээ хүртэл муугаар нөлөөлөөд байгаа юм шиг санагдана. Тэд их сөрөг энерги агуулдаг байх аа.
-Өмсөх дургүй хувцас бий юу?
-Бие барьсан, хэтэрхий гял цал хувцас өмсдөггүй. Би ер нь чөлөөт загварын хувцас өмсөхийг хичээдэг л дээ. Харин гоёж чадахаар байвал бүх төрлийн гоёл чимэглэлийг хэрэглэнэ гэж бодож байна. Хамгийн гол нь, надад зохисон байх хэрэгтэй болов уу.
-Дургүй дуу чимээ?
-Салхины исгэрэх чимээ болох хүмүүсийн хэрүүл маргаанаас гарсан дуу чимээг сонсохыг хүсэхгүй байна.
-Суух дургүй унаа?
-Галт тэрэг. Яагаад ч юм бэ, суухыг хүсдэггүй юм. Гэхдээ ажил, амьдралын шаардлага гарвал хүссэн, хүсээгүй суух л байх даа.
-Дургүй үс засалт?
-Халзан толгойтой хүн таалагддаггүй. Харахаар инээд хүрээд байдаг юм.
-Хийх дургүй ажил?
-Аяга угаах. Түүний оронд гурван удаа хог шүүрдсэн нь дээр.
-Дургүй үг хэллэг?
-Хараалын үг. Хэлэх нь битгий хэл, сонсох ч дургүй.
-Дургүй спорт бий юу?
-Бүгдээрээ л гоё санагддаг шүү. Харин бэртэл ихтэй зодооны тэмцээнийг үздэггүй юм.
-Дургүй нэвтрүүлэг?
-Хөгжөөнт гэсэн нэртэй мөртлөө үзэгчдийг инээлгэж чаддаггүй нэвтрүүлэг олон байна. Хөтлөгчид нь ур чадвар муутай, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, бас урьсан зочдоо эвгүй байдалд оруулж тэнэгтэж байгааг харах дургүй ээ.
-Дургүй зуршлаасаа хэлээч?
-Жаахан залхуурчих гээд байдаг сул тал бий. Энэ миний дургүй зуршил.

Үндэсний мэдээ

0 сэтгэгдэл:

Post a Comment