SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 16, 2012

Надад анх чих нь таалагдсан....





Х-ТҮЦ продакшний жүжигчин С. Тэмүүжинтэй ярилцлаа
-Сайн байна уу? Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе.




- Нийт  уншигчиддаа шинэ оны мэнд хүргэе. Шинэ жилээр олон арга хэмжээнд оролцоод завгүй байлаа. Хэдэн өдөр сайхан амарсан. 1 сарын 5-аас эхлэн “Х-ТҮЦ продакшн”-ий шилдгийн шилдэг тоглолтондоо тоглож байгаа. Энэ жил олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Х-ТҮЦ продакшны хувьд дэлгэцийн бүтээл, драм, хошин шогийн бүтээлүүд хийхээр ярилцаж  байна. Миний хувийн уран бүтээл гэвэл “Temkas family” хамтлаг шинэ уран бүтээлийнхаа бэлтгэлийг хангаад явж байна даа.
- Гэр бүлийн хүмүүс хамтлаг болсон нь  анхдагч гэж ойлгож байна. Ямар төрлөөр уран бүтээлээ хийж байгаа вэ?
- Өмнө нь “Max family” гээд хамтлаг байсан. Учир нь  гэр бүлээрээ уран бүтээл хийдэг хүмүүс мэдээж байгаа.  Гэхдээ “хамтлаг” байгуулан, тэр дундаа хип хоп дуу дуулж байгаа нь шинэлэг гэж бодож байна.  “Аз жаргалтай гэр бүл”  анхны клип маань үзэгдчдэд хүрсэн. Манай хамтлаг төрөл жанрт баригдахгүй сонин, содон шинэ зүйлийг  үзүүлнэ дээ. Гэхдээ хип хоп таалагдаж дараагийн уран бүтээлээ хип хопчидтой хамтарч хийхээр төлөвлөсөн байгаа.
-  Магадгүй жүжигчин Нарансолонгийн дуулах авяъсыг нь та нээсэн ч юм билүү?
- Би нээсэн ч биш л дээ. \инээв\  Жүжигчин хүнд бүжиглэх, дуулах гээд бүх талын авъяас байх ёстой юм.  Харин бид  хип хоп дууг  сонсогчдод зориулж гаргаж  байгаа нь онцлог юм. Бид  дууны үг аян  дээр  Quiza-тай хамтран ажиллаж байгаа. Олон хип хопчидтой дуулахаар төлөвлөж байгаа. Заримыг нь нууцалъя.
– Х-ТҮЦ продакшний Онон захирлыг жүжигчдийнхээ цалин мөнгийг хасдаг гэсэн яриа гарсан байсан. Энэ талаар?
- Манай хамтлаг бол ардчилсан хамтлаг. Тийм зүйл огт байхгүй.  Харин ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, залуучуудыг дэмжиж ажилладаг, бүх хүмүүс тэгш эрхтэй шүү. Онон захирал биднийг бүх талаар дэмжиж тусалдаг. Бүүр  ямар нэгэн баяраар бидэнд халтуур олж өгдөг ш дээ.
- Та жүжигчин Нарансолонготой анх хэзээ танилцсан бэ?
-   Анх 2007 онд үндсэн жүжигчнээр орж байсан. Энэ үеэс эхлэн сайн  таньдаг болж байлаа. Манай хамтлагаас олон хос төрсөн ч бид уран бүтээл, ажлаа хийгээд явж байгаа. Тийм учир бидэнд алдсан зүйл байхгүй гэж бодож байна.
- Таныг эмэгтэй хүний нэгэн сайхан чанар нь татсан л  байх даа?

-  Анх нэг жүжигт эхнэр, нөхөр болж тоглож байсан юм. Тэгэхэд хажуугаас нь харахад чих нь таалагдсан. Гэхдээ ийм жүжигчин байдаг гэдгийг мэддэг байсан л даа.  Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүний анзаараагүй зүйлийг нь олж хардаг. Одоо ч хааяа найз нөхөд, хамт олондоо ярихаар намайг шоолдог юм.
-  Уран бүтээлч гэр бүл хамт ажиллахад сайхан байдаг  ч заримдаа бас асуудал гардаг уу?
- Мэдээж сайхан зүйл зөндөө байгаа. Өдөр бүр ажил дээрээ тараад ч   гэртээ  хамт байхаар утгагүй юм уу гэж хүмүүс ярьдаг юм. Бидний ажил өдөржин оффист суухаас өөр л дөө. Харин эсрэгээр  өнөөдөр, маргааш хийх ажил нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр хийсэн зүйлээ маргааш ахиад хийдэггүй. Тийм учраас ажилдаа дургүй болно гэсэн ойлголт байхгүй. Заримдаа гэр бүлийн арын  ажлыг зохицуулахад хэцүү тал бий. Энэ бүгдийг ойлгож тусалдаг хоёр талын аав ээжүүддээ энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.
-Гэр бүлийн хүмүүс хамт ажилладаг болохоор уран бүтээлийн шинэ санаа их төрдөг байх даа?
- Тэгэлгүй яахав. Өөрсдөдөө тохиолдсон зүйлээс тоглолтын санаа гардаг. Манай хамтлаг  бие биедээ зөвлөгөө өгөөд дуугаа бэлдчихнэ. Интернэтэд гарсан мэдээллийг харахад  янз бүрээр л бичсэн байдаг. Гэхдээ сайн, муу хэлүүлж байгаа нь  үзэгчид хийсэн бүхнийг минь хүлээж авч байна гэсэн үг.  Мөн   биднийг  дэмжиж  урмын үг хайрладаг, үзэгчиддээ үргэлж баярладаг. Уран бүтээлч хүн үзэгчдийн алга ташилт, урмын сайхан үгээр эрч хүчтэй ажилладаг.
– Boom town хамтлаг тарчихсан юм уу?
- Манай хамтлаг тараагүй.  Тамираа драмын театр, Алдраа Маск продакшнд жүжигчин, Ган-Очир UBS телевизэд, Баяраа fantastic продакшинд гээд бүгд тус тусдаа ажиллаж байна. Тийм болохоор уулзах цаг зав бага байдаг.  Миний уран бүтээлч, жүжигчин  болох үндэс нь Boomtown хамтлагтай салшгүй холбоотой. Бид нар оюутан байхдаа хамтлагаараа тоглолтонд оролцож, сургуулиараа их бахархдаг болохоор хамтлагтаа хайртай байдаг.
- Ахиад уран бүтээлээ хийх төлөвлөгөө байгаа юу?
- Цаг үеийн тохироо нь бүрдвэл уран бүтээл хийнэ гэж бодож байгаа.
- Таны  эхнэртэй өгсөн хамгийн том бэлэг?
-  Үнэтэй хувцас, эд зүйлсээс илүүтэйгээр  хамтран амьдарч,  амьдралын төлөө хамтдаа зүтгэж байгаа нь бие биедээ өгч байгаа хамгийн том бэлэг гэж боддог. Өнөөдөр би эхнэртээ үнэтэй машин бэлэглэх тийм баян биш. Гэсэн ч бие биенээ ойлгож, сэтгэлийн урмаар амьдралаас сайн сайхныг хайж, эргэж  буцалтгүй зүтгэж, нэг нэгэндээ өгсөн сэтгэл хувирахгүй байх нь бас нэг бэлэг юм. Тэгээд ч  аливаа баяр ёслолоор бие биедээ том бэлэг өгдөггүй.
- Анх таалагдсан гэсэн дохиог яаж өгсөн бол?
-  Би  эхлээд найзын журмаар мессежеер харилцдаг байсан. Тэгээд би  “Надад нэг эмэгтэй маш их таалагдаад байна. Үүнийгээ хэлэх хэрэгтэй юу, би яах вэ гэсэн чинь. Өөрийнхөө төлөө тэмцэж, зоригтой байх хэрэгтэй гэсэн юм. Тэгээд өөрийнх нь зөвлөснөөр шууд сэтгэлээ илэрхийлсэн. Тэгээд  л үерхээд  өдгөө   хамтдаа  амьдарч байгаа шүү дээ.
- Эрэгтэй хүний бахархал ?
- Ихэнх хүмүүс эрэгтэй хүн эд хөрөнгө, брэнд хэрэглэдэг байх хэрэгтэй гэдэг. Миний хувьд эрэгтэй хүнд брэнд ч байх хэрэгтэй, хамгийн гол нь сэтгэл байх ёстой гэж боддог. Боловсрол мэдлэгтэй, чадалтай байж, үүнийгээ  брэндээр чимвэл гоё харагдах байх л даа.
- Хошин урлагийн жүжигчний онцлог?
-Жүжигчин сайхан мэргэжил.   Тэр дундаа босго өндөртэй “Х-ТҮЦ продакшн”-ий жүжигчин гэдгээрээ бахархаж явдаг. Тиймээс  би өөртөө итгэл дүүрэн ажилладаг.
Баярлалаа. Таныг энэ онд хийх бүх ажилд тань, цаашлаад уран бүтээл, амьдрал тань  нар шиг гэрэлтэй байхыг хүсье.

7 сэтгэгдэл:

  1. ene temka gdg yamaanii shuwtarsan ulun hezee iim bolchihoow buudald ohin baeand ohin geel zolbintood yawdag bsan shdee odoo genet uhaajij gene

    ReplyDelete
  2. Hun uurchlugduj bolhuu? Esvel dandaa cham shig heveeree bh yostoi yumuu? Bitgii dandaa zolbi, yum yarij bai, chi ch bas uurchlugd mangaraa! Hudlaa ataarhaad shaasss

    ReplyDelete
  3. naransolongo heden jiliin umnu huuchin nuhuruu uchirgui magtaal hairtai durtaigaa gaigaad l bsan namaig urlag.n hun talaas ni sain oilgodogt ene ter geed gsn odoo yu ve urlag.nhii dald tal ni iimdee zavaaaaaaaaaaarsan yum

    ReplyDelete
  4. hahaha goy helsen ... neeree boldog bol bugdiih ni tolgoig l oorchilmoor bna shuu ene manai mongolchuud gej hogiin ataarhuu ymnuud bhiimaa... er ni hurtel em shigee ataarhaad hov jiv hoogood ... amjilt husey temka

    ReplyDelete
  5. MGL.chuuda bitgii bie biede ataarhaj amidaraach guij bna hahaha

    ReplyDelete
  6. hoorhon hosuud,nadad mash ix taalagddag,bux xund taalagdax albatau uy,mongolchuda usa-s

    ReplyDelete