SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 3, 2012

Хамгийн шорвог далай

 
 Дэлхийн хамгийн шорвог бөгөөд гүн нуур Израилд бий. Сөнөсөн тэнгис хэмээн нэрлэдэг уг нуурын ус бусад далай.......

Дэлхийн хамгийн шорвог бөгөөд гүн нуур Израилд бий. Сөнөсөн тэнгис хэмээн нэрлэдэг уг нуурын ус бусад далай тэнгисийнхээс найм дахин шорвог буюу усных нь 33.7 хувийг давс эзэлдэг тул Давсан далай ч гэж нэрлэдэг. Нийт 380 метр гүн уг нуурыг дэлхийн хамгийн гүн бөгөөд их давстай нуур хэмээн тэмдэглэдэг юм байна. Харин эрэг нь далайн түвшнээс доош 420 метрийн гүнд байдаг учраас дэлхийн хамгийн нам дор байрладаг газарт тооцогддог. Тийм ч учраас дэлхийн байгалийн гайхамшигт зүй ёсоор багтжээ.
Азийн баруун хэсгээс урсан ирдэг Иордан гол 67 км урт, 18 км өргөнтэй уг нуурын хамгийн том цутгал нь юм. Ургамал амьтан идээшин байх аргагүй их давстай тул нуурыг Сөнөсөн тэнгис гэж нэрлэхэд хүргэсэн гэх. Харин давс хужрыг нь гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн хийхэд түүхий эд болгон ашигладаг байна. Энэ газрыг жуулчид олон мянгаараа зорь дог. 2009 онд гэхэд Израилийн энэ гайхамшигт байгалийг үзэхээр очсон жуулчдын тоо 1.2 саяд хүрчээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment