SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Saturday, January 14, 2012

Сэрчмаа энрэнгүй нөхрөө уучилж охиноо элэг бүтэн өсгөхөөр шийджээ

Олны танил байхын жаргал зовлонг, сайхан хүүхний заяа тавилангийн хамт давхар эдэлж яваа  .....



Олны танил байхын жаргал зовлонг, сайхан хүүхний заяа тавилангийн хамт давхар эдэлж яваа дуучин Сэрчмаа өвөрмонгол эрийн цайг чанах болсноос хойш хэвлэлийн хуудсанд түүний амьдрал өрнөсөн гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Дуулиан шуугиантай хуримын дараа хөөрхөн охинтой болсон хэдий ч  төд  удалгүй  хосууд  таарч тохирохгүй байдаг тухай сонсогдсоор  хоёр тийш болж Сэрчмаа үрээ тэврээд төрхөмдөө ирсэн билээ. Ирсэн даруйдаа гэртээ бүгэн хэвлэлийнхнээс  “чоно харсан хонь аятай” зугатаж байсан ч 25-р суваг телевизийн “Ханилснаас илүү амраг”  киноны дуу болон уран бүтээлч найзуудынхаа хэд хэдэн тоглолтонд оролцож, ая дуугаараа ард түмнээ, авааль нөхөртэйгөө хамтад нь аргадаж уяраасан гэхэд болно.  “Бид хоёр уран бүтээлээс болж маргалдсан.  Би Монголдоо уран бүтээлээ үргэлжлүүлэхээр ирлээ.  Баярт тэндээ үлдсэн. Эргээд ирэх эсэхийг тэр хүний зүрх сэтгэл мэдэх биз ээ” хэмээн  ярилцлага өгч байсан Сэрчмаагийн нөхөр  Ж.Баяртын  хүн чанар зулгаасан бололтой. Шинэ он солигдохын өмнөхөн эхнэр хүүхэд хоёр дээрээ эргээд иржээ.  Монгол эмэгтэйн арга ухаан,  ууч сэтгэл, авьяаслаг хоолойгоор өвөрлөгч эрийн зөрүүд занг номхруулж бяцхан Хур охиноо элэг бүтэн өсгөхөөр шийдсэн дуучин бүсгүйнхээ гэр бүлд аз жаргал хүсье.

0 сэтгэгдэл:

Post a Comment