SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, January 13, 2012

“Ээж ээ удахгүй эргээд ирнэ” гээд гарсан охин ор сураггүй байна








 Богд уулын ар хормой Бага тэнгэрийн амны  ойролцоо “Болор туул” амралтын газраас 16 настай......

Богд уулын ар хормой Бага тэнгэрийн амны  ойролцоо “Болор туул” амралтын газраас 16 настай Н.Нинжинсанаа охин алга болоод найм хонож байна. Баянзүрх, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид хэдэн өдөр эрээд охиныг олсонгүй. Өчигдрөөс Туул гол дагуух бургасаар хайх ажлыг зогсоолоо. Алга болсон гэх газраас нь хайх ажлыг зогсоох болсон шалтгаан нь дээрх хоёр дүүргийн цагдаагийн хэлтэс, Дотоодын  цэргийнхэн, Цагдаагийн академийн сонсогч нарын 450 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийнхан Баянзүрх дүүргийн гүүрнээс, Энхтайваны гүүр хүртэлх газар болгоныг нэгжээд олдоогүй байна. Харин эрлийн багийнхан Туул голын бургасыг нэгжиж явах үедээ  Их тэнгэрийн амны зүүн талын Залаа гэх газраас гэрээсээ гурав хоногийн өмнө гараад ор сураггүй болсон хүүгийн хожуулын доор эвхрээд амьсгал хураачихсан цогцсыг олжээ.
Талийгаач хүү  92 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч, 16 настай О гэгч байсныг цагдаагийнхан шуурхай ажиллаж тогтоогоод байна. Цагдаа нар цогцост үзлэг хийх үед биед нь ямар нэгэн шарх сорви байгаагүй гэсэн. Харин энэ хүйтэнд гадаа байсан болохоор хөлдчихсөн байжээ. Хүүгийн осгож нас барсан эсэхийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Ингээд охин хаанаас хэдэн цагийн үед алга болсон талаар сурвалжлахаар Бага тэнгэрийн амны ойролцоо байх “Болор туул” амралтын газар руу очлоо. Хотын төвөөс арав гаруй километрийн зайтай хэд хэдэн амралтын газар байх аж. Эдгээрээс Туул голын эрэг дээр байх амралтын газар нь “Болор туул” аж. Тэнд найман гэр, зургаан байшин байсан юм.  Тус амралтын газарт эзэд нь байсангүй. Харин манаач нар нь байлаа. Манаач гэх 60 гаруй настай  эмгэн, өвгөн хоёр  байлаа.
Ингээд “Болор туул” амралтын газрын манаач Г.Цэцгээгээс болсон явдлын талаар тодруулсан юм. Тэрээр “Эмээ нь сүүлийн үед зүрх өвдөөд нойр хүрэхгүй хямраад байна. Хайран сайхан охин хаашаа алга болчихдог байна аа. Энэ сарын 4-нд арав гаруй эрэгтэй хүүхэд ирсэн юм. Бүгд л оюутан гэж байсан. Өнгөрсөн жил дунд сургуулиа төгсөөд л тус тусын сургуульдаа орцгоосон юм шиг байна лээ. Нэгнийх нь төрсөн өдөр болж байгаа гэж байсан. Тэгээд хоёр гэрт гал түлүүлээд орцгоосон юм. 21:00 цагийн үед нэг хүү гүйж ирээд “Эгчээ хаалгаа онгойлгоорой. Манай найз охин ирж байгаа юм аа” гэсэн. Би ч хаалгаа онгойлгоод л өгсөн. Охин хаалгаар орж ирэнгүүтээ л  санаа зовоод байна аа. Гэрийнхээ хувцастай яваад ирлээ шүү” гээд хүзүү сээрээрээ холбогдоод л гэр рүү орж байгаа харагдсан. Ингээд удаагүй байж байтал нөгөө хүүхдүүд чинь охин алга болчихлоо гээд л тэр хавиар нэг юм болсон. Өвгөн бид хоёр ч хүүхдүүдтэй нийлээд цаг гаруй хайсан. Тэгтэл нөгөө хүүхдүүд “Та нар орж амар гэртээ харьсан байна” гэхээр нь санаа амраад унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрсэн чинь охины аав ээж ирчихсэн нөгөө хүүхдүүдийг толгой өндийлгөхгүй загнаад л сүйд болсон. Уг нь тэр хүүхэд алга болсон даруйд цагдаад мэдэгдсэн бол олдох байсан ч юм билүү” хэмээн халаглан ярих аж.
Охин тухайн үед нимгэн цагаан куртик,  хүрэн бор өнгийн бойтгон гутал, хоёр давхар өмдтэй явж байсан гэнэ. Охинтой хамт байсан хүүхдүүдээс цагдаа нар байцаалт авсан байна. Тэд арван жилийн нэг ангийнхан гэсэн. Хүүхдүүдийн мэдүүлж буйгаар “Нинжинсанаа орж ирээд бидэнтэй юм яриад сууж байгаад л бие засах гээд гарсан. Тэгээд арав гаруй минут болоод орж ирэхгүй байхаар нь гараад хайсан чинь алга болчихсон байсан. Тэгээд ирээд удаагүй болохоор ирсэн таксигаараа буцчихсан гэж бодоод орцгоосон. Найз банди нь болох Г гэрийнхнээс нь асуусан чинь ирээгүй гээд л алга болсон нь мэдэгдсэн” хэмээн мэдүүлжээ.
Охиныг харанхуйд төөрсөн байж магадгүй хэмээн таамаглаж буй “Болор туул” амралтын газрын цаахна байх Туул голын бургас руу орлоо. Туулын бургасанд нэлэнхүйдээ хүний мөр гарсан байсан. Мөн бут сөөг, голын  нимгэн мөсийг хүртэл цоолж үзсэн мөр байна лээ.
Алга болсон охины ээж, аав, хэцүүхэн байгаа аж. Охиноо алга болсон гэх газраар өдөржин явж байгаа юм билээ. Тэр хавьд амьдарч буй  хүмүүсийн хэлж буйгаар  охины ээж нь “Миний охин. Ээжийн охин” гээд л дуудаад яваад байдаг гэсэн. Мэргэч, төлгөч лам, бөө гээд л ар гэрийнхэн нь яваагүй газар байхгүй болоод байгааг хамаатан саднууд нь хэлж байсан. Охиныг нэг харанхуй газар байна хэмээн хэд хэдэн бөөгийн төлгөнд буусан юм байх. Хамгийн сүүлд “Ээж ээ охин нь удахгүй эргээд ирнэ” гэж хэлээд гарсан байна.
Харин цагдаа нар хэргийг шалгаж байгаа боловч  олигтой үр дүнд хүрээгүй л байна. Гэхдээ хэд хэдэн санаа дэвшүүлээд байгаа юм билээ. Охиныг ангийнх нь хүүхдүүд амь насыг нь хөнөөгөөд нуучихсан байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Мөн төөрөөд хаашаа ч хамаагүй гүйчихсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Төөрсөн хүн  огт уруудахгүй өгсдөг гэх яриа байдаг. Тиймээс Богд уул руу гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байна лээ. Үүнээс өөрөөр  таамаглаж буй зүйл алга байсан. Нинжинсанааг ээж аав нь хүрээд ирэх болов уу гээд л хэцүүхэн байгаа гэсэн. Тэд сонин хэвлэлд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна лээ. Цагдаа нараас ч гэсэн битгий мэдээлэл өгөөрэй гэж гуйсан аж. Охин ор сураггүй алга болоод найм хонож байна.
ohin-alga-bolov




ӨДРИЙН СОНИН

0 сэтгэгдэл:

Post a Comment