SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 18, 2012

Сайхан хүүхнүүд баян эрчүүдийг “уургалдаг”


Монголын олны танил сайхан бүсгүйчүүд голдуу л халаас зузаан баян эрчүүдийг  сонгодог ажээ.                     Тэднийг цувралаар хүргэж байна.....


Монголын олны танил сайхан бүсгүйчүүд голдуу л халаас зузаан баян эрчүүдийг  сонгодог ажээ.                     Тэднийг цувралаар хүргэж байна.
Баян боссын эрхэмсэг хатагтай
Д.Уянгалянхуа  СУИС-ийн оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглон олны танил болсон бол дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн байрыг эзлэн мисс гэдэг нэр хүндтэй алдрын эзэн болж байсан түүхтэй. “Өвлийн уянга” кинонд онгоцны vйлчлэгийн дvрд,  Т.Ганди сайдын бичсэн “Аянга” кинонд өөрийнх нь дvрийг бvтээсэн бүсгүй. Ийнхүү хэд хэдэн кинонд дүр бүтээн ажлын гаргаагаа  амжилттай эхлүүлж байсан бүсгүй Монголын тэргүүн баячуудын нэг “Мак”-ын босс  Д.Ганбаатартай ханилаад уран бүтээл туурвихаа больж гэрийн сайн эзэгтэй болжээ. Тэрбээр саяхан  гуравдахь хүүхдээ  төрүүлжээ. Нөхөр нь түүнд үнэтэй бэлэг барьж хөөр баяр дүүрэн байгаа гэнэ лээ. Удаан хүлээсэн удам залгах хүүг нь төрүүлж өгсөн аж.
Түүнд аав, ээж хоёр нь ярилцаж байгаад  Уянгалянхуа хэмээх сонсголонтой өгсөн юм гэсэн. Лянхуаг  гоо сайхан, аз жаргалын бэлгэ тэмдэг ч гэдэг. Лянхуа бол усан дээр ургадаг цагаан цэцэг юм гэнэ лээ. Энэ мисс бүсгүй “Миний хувьд жинхэнэ хайртайгаа учирч чадсан гэж бодож байна. Манай нөхөр бид хоёр хэн хэндээ анхных байсан.
Тэр надад дэндvv их хайртай. Би тvvнийг дутуу хайрлачихвий гэсэн шиг хайрладаг. Бид хоёрын завсар зvv ч орохын зай алга. Нэг л их аз жаргалтай хосууд л даа” гэж ярилцлага өгчээ.
Баян хүнтэй суух нь Д.Пүрэвсүрэнгийн сонголт

Toп модель Д.Пүрэвсүрэн арван жилийн сурагч байхдаа л од болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр тухайн үед зохиогддог нэртэй тэмцээнүүдийн нэг “Үнсгэлжин” наадамд оролцон түрүүлж, дараа нь “Фото мисс” шалгаруулах уралдаанд оролцон тэргүүлж нэрд гарч эхэлсэн. Тэр жилдээ л Гоёл наадамд загвар өмсөн дараа жилээс Монголын баячууд дундаа дээгүүр тооцогддог алтны магнат Мянганбаяртай гэр бүл болж “Би Мянгаадаа хайртай” гэж насаар ахимаг нөхрөө сугадан олны дунд гарч жинхэнэ утгаараа олны танил болсон доо.

Алтны магнаттай сууж хөөрхөн охин төрүүлж өгөн эд хөрөнгөнд умбаж байсан ч эр нөхөр нь ард түмний мисс гэх Ариунцэцэгтэй учир ургуулж  төд удалгүй зам замаа хөөх болсон гэдэг. Мянгаагаас салснаасаа хойш Пүүжээ олон ч кинонд тоглож, Говь брендийн нүүр царай болж чадварлаг загвар өмсөгч, сайн жүжигчин гэдгээ хүлээн зөвшөөрүүлээд байгаа. Түүний ойр тойрныхон нь шулуухан зантай, дайчин, ухаалаг бүсгүй гэдэг юм билээ. Хараа булаам үзэсгэлэнт бүсгүй Хар хорин захын боссын хүүтэй дотно харьцаатай байсан ч хэтэрхий хартай занг нь тэвчилгүй салсан гэдэг. Одоо тэрбээр жинхэнэ хайраа олсон гээд аз жаргалтай байгаа гэнэ лээ. Түүний ээлжит амрагийг   Ганбаяр гэдэг бөгөөд Ханаду майнз хэмээх алтны   уурхайн эзэн гэнэ.  Тэд сүй тавьж хуримлах сурагтай байна.
Ард түмний миссийн бүтэлгүй дурлал
Топ модель Пvрэвсvрэнгийн нөхөртэй харьцаа тогтоон гэр бүл салгасан гэж  мисс Ариунцэцэгт таагүйхэн ханддаг хүмүүс олон бий.  “Монгол газар”-ын Мянганбаярт охин төрvvлэн өгч алтны магнат эрийг таван хvvхдийн эцэг болгосон гэдэг. Бэлтэй амраг нь Ариунцэцэгт Зайсан дахь хотхонд 200 саяын vнэтэй байр өгч тусад нь гаргаж,  хадам ээждээ Ланд -200 бэлэглэж нүнжигтэй загнасан юм гэсэн. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй.
Хэвлэлийн магнат  агсны хүүгийн үзэсгэлэнт гэргий
Загварын сайхан хүүхнүүд дунд маш хурдан нэр хүндээ олж, бас хурдан загвараас гарсан топ модель бол Т.Баярзул. Тэрээр нэгэн үе загварын хууччуулыг сандаргаж, өвөрмөц төрх, уран чадвараараа гайхуулж явсан.  Тэрээр монголын хэвлэлийн магнат Ц.Балдорж агсны хүү Б.Мөнхтүшигтэй гэр бүл болж гурван хүүхдийн ээж, ухаантай, үзэсгэлэнт гэргийн нөмөр түшгийг үзүүлж яваа. Б.Баттүшигийн хувьд ааваасаа “Улаанбаатар” зочид буудал, “UB Тэрэлж-2” амралтын газрыг өвөлж авсан гэдэг.
Т.Баярзул нэг ч шоу арга хэмжээнд оролдоггүй,нууцлаг байхыг илүүд үздэг гэх. Бас эрүүл мэндийн шалтгаанаас болсон гэсэн яриа ч гарч байсан. Гэхдээ энэ үнэн бодиттой эсэх нь бүрхэг.




Зүүн гар талын нь Балдорж агсны хүү Б.Баттүшиг

Монголын толгой банкирын хүүг сонгожээ

“Univerise best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг, үзэсгэлэнтэй бүсгүй  Очгэрэл “Mongolian Beauty” гэгч фотомоделийн тэмцээнээр олны танил болж байсан урлагт хайртай нэгэн. Тус тэмцээний тэргүүн байрыг эзлэж байсан Очгэрэлд харц унагах эрчүүд олон байсан гэдэг ч тэрээр амьдралынхаа ханиар Монгол Банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбатыг сонгосон юм. Тэд үерхээд ердөө хоёр cap болоод хуримаа хийсэн төдийгүй одоо хоёр ч хүүхдийн аав ээж болжээ.

Брендийн дэлгүүрийн эзний гэргий

Цагтаа монголын сайхан бүсгүй тэмцээнд амжилттай оролцож явсан Э.Мөнгөнцэцэгийг Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолитой адилхан гэх нь бий. Түүнийг “Түшиг” их дэлгүүрийн захирал С.Баттүшигийн гэргий гэдгээр нь хүмүүс андахгүй. Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү Г.Баттүшиг АНУ-д боловсрол эзэмшиж ирээд аав, ээжийнхээ бизнесийг уламжлан, брэнд гэх нэр сураг төдий байхад Монголд тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн. Нэлээд хугацаанд ганц бие анхаарал татам залуу гэгдэж байсан түүнийг мисс бүсгүйтэй гэрлэхэд ч мөн бяцхан дуулиан дэгдэж байсан. Өдгөө тэд хоёр хүүхдийн ээж, аав болоод байгаа.
Загварын торгон мэдрэмжтэй Туул хатагтай

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Отгонбилэг агсны ганц хүү О.Содбилэг боловсрол өндөртэй, бас тоймгүй баян.  Улс төрд хөл тавьж МАН-ын Бага хурлын гишүүн болсныг бодоход аавынхаа шийрийг хатаахаар зорьж байгаа байх. Түүний гэргий ганган дэгжин, шоу, хүлээн авалт болгон дээр ирсэн харагддаг. Гоо үзэсгэлэн, боловсролоороо хаана ч, хэний ч доор орохооргүй  нүүр бардам алхдаг Э.Туул хэмээх бүсгүй өдгөө “Ажигана” компанийн ерөнхий захирлын албыг хашиж байгаа.
Дэлгэцийн сайхан бүсгүй

Цагтаа миссийн титэм тэргүүндээ залж байсан МҮОНТ-ийн хөтлөгч Ч.Ичин хорлоо   Батболд гэх эртэй гэр бүл бололцсон ч хувь заяаны эрхээр тус тусынхаа зам мөрийг хөөх болсон. Өдгөө дэлгэцийн сайхан бүсгүй Ичинхорлоо “Оюуны Ундраа” компанийн захирал Амарсайхан хэмээх бэлтэй хүний  цайг чанаж байгаа.

Дэлгэцийн сайхан бүсгүй Ч.Ичинхорлоогийн нөхөр С.Амарсайхан
Баян эрчүүдийг уургалагч

Мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг загварын хүрээнийхэн андахгүй.
“Эко констракшн”-ын С.Нямдаваатай хамтран амьдарч байсан тэрээр нэг үе Ерөнхий сайд асан С.Баяртай ч нэр холбогдож байлаа.
Харин одоо   УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай гэрлэж байгаа гэнэ. Хур баяны хүүг ханиараа сонгоод байгаа Оюунгэрэл чадварлаг загвар өмсөгч.
Хөөрхөнөө нь хайраа болж хувирч байгаа гэнэ


Мисс, загвар өмсөгч Л.Аззаяа  гадаадад сурахаар явж л дээ. Гэтэл Гүндалай гишүүн өдөр шөнөгүй утас цохиж хайраа илчилсээр гэргийгээ болгожээ. Аззаяа хатагтай нөхрөө улс төрд орсноос хойш бизнесийг нь залгамжилжээ. Л.Гvндалай тvvнд анх их л боловсролтой, vзэж харсан юм ихтэй залуу харагдсан гэнэ. “Намайг бишрvvлж, ангайлгаж… би тэгж л дурласан юм шиг байгаа юм” гэж эхнэр нь хуучилдаг юм билээ.   Дэггүй гишүүн эхнэрээ анх хөөрхөнөө гэж дууддаг байсан бол хайраа гэдэг болсон гэнэ лээ. Эхнэр нь хайрын чинь  элч сулраад байна уу гэж цаашлуулдаг гэсэн.
Хайрын дуучийн  цуутай хурим

Монголын поп дива “хайрын дууч” С.Сэрчмаа Өвөрмонголын Баярт хэмээх баян  залуутай гэр бүл болж хэсэг урд хөршид амьдарсан. Гэсэн ч тэдний хувийн амьдрал бүтэлгүйтэж, дуучин С.Сэрчмаа нутагтаа охиноо дагуулаад ирсэн байгаа. Түүнийг мөнгөнд болж хятад хүнтэй  ханилсан гэж гоочлох нэгэн бий. Гэхдээ хүний хайр сэтгэлийг хязгаарлаж болохгүй болохоор түүнийг буруутгах аргагүй юм.
Бэлтэй герман эртэй ханилан харьд амьдарч байна


Монголын сайхан хүүхнүүдийн нэг жүжигчин О.Энхтуулыгг анх Герман хүнтэй суухад их л олон хүн тааламжгүй хүлээж авч байсан цаг саяхан мэт санагдавч үүнээс хойш олон жил өнгөрч. Клаус хэмээх  бэлтэй Герман эртэй ханилж, үр хүүхэдтэй болж, сайхан амьдарч байгаа О.Энхтуул Германд ажиллаж амьдраад гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ зун Клаусын гэр бүлийнхэн Монголд амарч, жүжигчин О.Энхтуул “Гэр” уран сайхны кинонд тоглоод буцсан.
Мисс Н.Мөнхцэцэг  УИХ-ын гишүүн Д.Зоригтын хоёр дахь гэргий нь

Энэ бүсгүйг миссүүдийн мисс гэдэг. “Сити  коффе”-ний сүлжээ рестораны бизнесс эрхэлдэг байсан  энэ эмэгтэй бизнес сэтгэлгээ өндөртэй.  Нэг хэсэг Монголын билэг танхай дуучин гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэнтэй хамтран амьдарч дуучин залуугийн ээжийг хүртэл горьдоон “Нэр нөлөөтэй, олны танил сайхан бэртэй болох нь дээ” гэж үг алдуулж байсан  удаатай. Гэхдээ Монголын нэртэй дуучин залууг  мисс бүсгүй сэтгэлээсээ хайрлаагүй юу эсвэл зүгээр цаг нөхцөөж байсан уу тэгсхийгээд хоёр тийш болж хайр дурлалын хөг нь дууссан. Одоо мисс бүсгүй УИХ-ын гишүүн, гишүүд дотроо жилдээ  60 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн баян гишүүнээр тодроод байгаа Д. Зоригт гишүүний хоёр дахь нууц эхнэр болж үрийн зулай үнэрлүүлээд байгаа гэнэ. Хүүхэд нь аавтайгаа усын дусал адил ижилхэн аж.

Гранд сэтгүүлийн гэрэл зурагчид папарацид нууцлагдмал хосуудын хүүгийн зургийг анх нийтэлсэн юм

0 сэтгэгдэл:

Post a Comment