SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 4, 2012

Өглөөний цайн дээр өндөг идвэл турна

Таргалалт, илvvдэл жингээс болж шаналж байгаа хvмvvс єглєєний хоолонд тахианы єндєг хэрэглэн,
бага илчлэгтэй хоолтой хослуулснаар илvvдэл жингээ хоёр дахин хурдан хаяж болох гэнэ. “International Journal of Obesity” сэтгvvлд АНУ-ын.......


Таргалалт, илvvдэл жингээс болж шаналж байгаа хvмvvс єглєєний хоолонд тахианы єндєг хэрэглэн,
бага илчлэгтэй хоолтой хослуулснаар илvvдэл жингээ хоёр дахин хурдан хаяж болох гэнэ. “International Journal of Obesity” сэтгvvлд АНУ-ын хэсэг эрдэмтдийн нийтлvvлсэн нийтлэлд дээрх дvгнэлтийг дурджээ. Америкчуудын хувьд хэвшил болсон жигнэмэг, талхны оронд єглєєний цайн дээр хоёр єндєг идэхэд илчлэгийн хэмжээ адилхан ч турахыг хvссэн хvмvvст жингээ хасахад нь илvv vр дvнтэй байна гэсэн таамаглалыг тэд шалгаж vзжээ. Туршилтад 20-60 насны илvvдэл жинтэй, янз бvрийн тєвшний таргалалттай эрэгтэй, эмэгтэй 152 хvн оролцсон байна. /Биеийн жингийн индексийн хэвийн хэмжээ 18.5-25 байдаг бол тэднийх 25-50 байв/ Тэднийг дєрвєн хэсэгт хуваасан ба хоёр нь илчлэг багатай хоолны дэглэм баримталж эхэлжээ.
Гэхдээ нэг бvлэг нь єнглєєний цайн дээр хоёр єндєг идэж байсан бол хоёр дахь хэсэг нь илчлэгийн хэмжээгээр ижилхэн жигнэсэн талхаар хооллох болжээ. Vлдсэн хоёр бvлэг нь хоолны ямар нэгэн дэглэм байхгvй ч єглєєний цайн дээр нэгэнд нь єндєг, нєгєєд нь жигнэмэг, талх єгч байв. Найман долоо хоногийн дараа єглєєний цайндаа єндєг, бага илчлэг бvхий хоолны дэглэм баримталж байсан хvмvvс єглєєд жигнэсэн талх иддэг хvмvvсээс 65 хувиар илvv жин хаясан байсан аж. Харин хоолны дэглэм баримтлалгvй єндєг, жигнэмгээр хооллож байсан хоёр бvлгийн хvмvvсийн хооронд онцгой ялгаа байсангvй.Энэ бvхний эцэст судлаачид “Єглєєний цайн дээр хоёр єндєг идэж, хажуугаар нь бага илчлэгтэй хоолны дэглэм хослуулан баримтлах нь биеийн жинг хасахад ихээхэн нєлєєтэй. Харин хоолны дэглэмгvйгээр єндєг идвэл биеийн жинд нєлєєлєхгvй” гэсэн дvгнэлтэд хvрчээ

0 сэтгэгдэл:

Post a Comment