SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 12, 2012

Болд амрах ч завгүй явна


“Монгол поп”-ыг үндэслэгч Төрийн соёрхолт Д.Болдыг ганцаарчилж уран бүтээл хийсэн нь маш......



“Монгол поп”-ыг үндэслэгч Төрийн соёрхолт Д.Болдыг ганцаарчилж уран бүтээл хийсэн нь маш амжилттай боллоо хэмээн түүнийг тойрон хүрээлэгчид амаа олохгүй магтаж байгаа гэнэ. Өнгөрсөн он ч түүний ид хөдөлмөрийн үе байсан бол энэ онд тэрбээр багахан зуур ч болов амрах санаатай байгаа гэнэ. Гэхдээ хамтлагийнхан нь түүнд амрах зав өгөхгүй байгаа сурагтай. Учир нь “Камертон-2” хамтлагийг шалгаруулах төсөл эхэлсэн учир гол дүрийн баатар тун ч их хэрэгтэй байгаа гэнэ. Мөн Төрийн соёрхолтын байгуулсан “В” продакшныхан шинэхэн уран бүтээлч төрүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон гэнэ. Ямартай ч Төрийн соёрхолт гуайд энэ ондоо амрах зав гарахгүй нь бололтой.

0 сэтгэгдэл:

Post a Comment