SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 18, 2012

Мадонна, Элтон Жонн нарын дайсагнал










 Саяхан болж өнгөрсөн “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр попын хатан хаан Мадонна алдарт дуучин Элтон Жонн нарын хооронд.....


 



Саяхан болж өнгөрсөн “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр попын хатан хаан Мадонна алдарт дуучин Элтон Жонн нарын хооронд халуухан тэмцэл болжээ. Ер нь хэрэв Мадонна, Элтон нар шиг алдрын оргилд хүрч, ихийг бүтээсний дараа бусадтай хэрэлдэх, муудалцах л сонирхолтой байдаг бололтой. 

Эхлээд Элтон улаан хивсэн дээр алхаж явахдаа тэмцээнийг эхлүүлэн “Мадонна Шилдэг дуунд ялах боломж байхгүй” гэж ёжлоход харин түүний өрсөлдөгч Мадонна “шилдэг нэг нь ялаг” гэсэн байна.

Гэтэл Элтон Жонны санаанд багтамгүй нь биелэлээ олж Мадонна өөрийн найруулсан “W.E” киноний дуу  “Masterpiece”-ээр “Шилдэг дуу”-ны номенацид ялав. Мадонна шагналаа гардан аваад зөөлөн британи акцентаар үгээ хэлж байх үед “Сир” Элтон харьцангуй тайван байв.  Гэвч Элтоны нөхөр Давид Фурниш тэссэнгүй “Мадонна? Шилдэг дуу? Больж үз” гэлээ. Фурниш дараах өдөр нь Facebook дээрээ “Мадонна Шилдэг дууг ялсан явдал нь энэхүү шагналууд гавъяа зүтгэлээс хамааран олгодоггүйг харуулж байна. Түүний хэлсэн үг өөрөө өөрөөрөө бахархсан шинжтэй, үнэхээр ичгэвтэр байсан” гэжээ.

Харин Мадоннагийн хувьд энэхүү доромжлолуудыг тоолгүйгээр “Элтон үргэлж л надад уурлаж байдаг юм. Үнэхээр гайхалтай хүн, би түүнийг хүндэтгэж явдаг.  Тэр өөр шагнал хүртэх учир би харамсахгүй байна” гэжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment