SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 18, 2012

Асашёорю аварга “эрлэг” болов




 Сумогоос зодог тайлснаас хойш спорт сонирхогчид Аса аваргыг бэлтгэл хийж байхыг.......











Сумогоос зодог тайлснаас хойш спорт сонирхогчид Аса аваргыг бэлтгэл хийж байхыг нэг их олон хараагүй болов уу. Тэгвэл дэлхийн шилдгүүд манай оронд ирснийг далимдуулж сумогийн аварга чөлөөт болон үндэсний бөхөөр залуучуудтай бэлтгэл хийж хөлсөө гаргав. Аса аварга сумод ид барилдаж байхдаа ямар хурдтай барилдаан үзүүлдэг байсныг бид мэднэ. Харин түүний энэ зан чанар одоо ч гэсэн хэвээрээ байна.
Учир нь, тэрээр үндэсний бөхийн шилдэг харцагуудын тоонд багтдаг Ц.Содномдоржтой бэлтгэлийн үеэр хэд хэдэн удаа гар зөрүүлэхдээ нэг ч ялагдсангүй. Харин ч залуу харцагыг илт илүүрхэж, мэх хийх боломж бараг олгосонгүй. Аса аваргыг чөлөөт юм уу үндэсний бөхөөр барилдвал ямар ч байсан нэг түрүү байгаа л юм байна гэж бэлтгэлийг сонирхож байсан хүмүүс шивэр авир гэлцэж байсан шүү. Даян аварга Г.Өсөхбаяр ч боломжийн бэлтгэлтэй байсныг дурдах хэрэгтэй болов уу.

0 сэтгэгдэл:

Post a Comment