SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 17, 2012

Томчуудын хоёр дахь амьдралд ирсэн бүсгүйчүүд



Хөрөнгө  мөнгө, эрх мэдэл бүхий эрчүүд хоёр амьдралаа сонгох нь элбэг. Амжилт, алдар гавьяаг дагаад эргэн тойронд нь эргэлдэх олон сайхан бүсгүйчүүдээс хамгийн сайхан, таалагдсаныг....








Хөрөнгө  мөнгө, эрх мэдэл бүхий эрчүүд хоёр амьдралаа сонгох нь элбэг. Амжилт, алдар гавьяаг дагаад эргэн тойронд нь эргэлдэх олон сайхан бүсгүйчүүдээс хамгийн сайхан, таалагдсаныг нь өөрийн болгож авах нь эр хүний төрлөхийн зөн совин билээ.
Эрчүүдийн ертөнцийн бичигдээгүй хуулийг манай улстөр бизнесийнхэн ч дагасан байна. Хоёр дахь амьдралаа сонгон бусдын нүдийг хужирлах  залуухан  сайхан эхнэртэй улстөрийн хүрээнийхнийг танилцуулж байна.

Хасын хэмээн танигдсан Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн эхнэр  Уянга.  Үргэлж олны анхаарал дунд байдаг бүсгүйчүүдийн нэг яахын  аргагүй энэ эмэгтэй. Дээдсийн хүлээн авалт, тоглолт  хаана болж байна тэнд явж харагддаг.  Түүнийг ойр дотныхон нь  бие бялдар, царай зүс загвар өмсөгчдөөс дээр  хэмээн хөөрөгддөг. Түүнийг Уянга гэхээс илүү “Хас”-ын гүйцэтгэх захирал өдгөөгийн Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн эхнэр гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэрээр анх “Хас банкинд” теллер хийдэг байхдаа нөхөртэйгээ танилцаж байжээ. Үнэхээр сайхны өмнө харц буруугүй гэдэг  дээ. Дэд сайдын хувьд өмнө нь амьдралтай байсан бөгөөд хоёр дахь амьдрал нь ийнхүү олны нүдийг татаж явна.

Ерөнхий сайд С.Батболдын эхнэр Х.Отгонтуяа. Ерөнхий сайд С.Батболдыг 1988-1992 онд Гадаад худалдааны  “Монголимпекс” нэгдэлд экспорт фирмийн даргаар ажиллаж байх үед тэд учирчээ. Хоёр дахь амьдрал болохоор анхны танилцсан мөч, дурсамжаа төдийлөн олонд дэлгээд яриад байдаггүй. Тэдний танилцсан түүх гээд онцлоод байх зүйлгүй ч Х.Отгонтуяа өмнөх амьдралыг нь дурдахыг ч хүсээд байдаггүй. Аз жаргалаар дүүрэн гэр бүл байхыг л хүсдэг аж. Харин Ерөнхий сайдын  анхны эхнэр өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байна.

АН-ын дарга Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгэ. нөхрийнхөө хуучин эхнэр Ганчимэгтэй эвтэй найртай байж хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг хамгийн үлгэр жишээ ээж гэдэг юм билээ. Хэдийгээр нөхрөөсөө олон насаар дүү ч эрх танхи загинаж дээгүүр дэвээгүй. Нөхрийнхөө ар талыг сайн манаж өнөөдрийн амжилтад хүргэсэн гэж үнэлэгддэг гэнэ шүү. Нөхрөө “хайртушка” хэмээн дууддаг энэ бүсгүй Н.Алтанхуяг даргад гурван охин төрүүлж өгсөн аж.

УИХ-ын гишүүн Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа. Ламжав овогтой Аззаяа гэх сайхан бүсгүйг эхнэрээ болгож байсан Гүндалай гишүүний дуулиан өнөөдөр ч бүдгэрээгүй байна.  Сувилагчийн сургууль, МУИС-ын ОУХДС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн, Монголын загварын ертөнц, сайхан бүсгүйн ертөнцөд мандаж явсан тэрээр Тува улсад болсон, “Монгол туургатны мисс” тэмцээнээс анхны титмээ авч байсан. 19 настай жаахан охин байхдаа Монголынхоо нэрийг гаргаж явсан. Ултөрчийн эхнэр болсноосоо хойш загварын тайз, шоу ертөнцөөс хөндийрч арын албыг нь найдвартай манаж яваа.

УИХ-ын гишүүн Д.Батбаярын эхнэр Т.Баясгалан. Сүмогийн ертөнцөд Мэхний их дэлгүүр хэмээгдэж явсан бөх зодог тайлсныхаа дараа парламентад уран мэх хэрэглэн орж ирсэн Батбаярын хувийн амьдрал тэр хэмжээгээр анхаарал татсан. Анхны эхнэр хоёр охины ээж П.Буянбилэгээс салж зохиолын дууны од дуучин Т.Баясгалантай хоёр дахь амьдралаа холбосон. Т.Баясгалан урлагийн тайзнаасаа бууж бизнесийн салбарт хүч түрж яваа. Өдгөө тэд хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр өдөр хоногоо тоолж суугаа.

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын эхнэр Г.Цэндмаа. Тэд 1991 онд  буюу ид наймааны үеэр танилцаж байжээ. Шаггүй бизнес эрхэлдэг О.Чулуунбат арьс ширний холбоогоор орж даргатай уулзах гэсэн ч туслах нь гэх айхтар хүүхэн оруулаагүй гэдэг. Тэр нь одоогийн эхнэр Г.Цэндмаа байсан аж. Хоёр талаасаа хоёр хоёр хүүхэдтэй нийлсэн тэд өнөөдөр зургаан хүүхдийн ээж аав гэгдэж явна. Г.Цэндмаа  улстөрчийн  арын албыг залгуулахын зэрэгцээ  оройхон гаргасан охин Эгиймаагаа халамжлаад тун завгүй байдаг гэнэ.

0 сэтгэгдэл:

Post a Comment