SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 19, 2012

Халзан Барби гарч


 Барби урьд нь сансрын нисгэгч, барилгачин, НАСКАР нисэгч, фермийн саальч хүртэл байсан билээ. .....












Барби урьд нь сансрын нисгэгч, барилгачин, НАСКАР нисэгч, фермийн саальч хүртэл байсан билээ.

Харин одоо түүнийг халзан болгохоор зорьж буй хөдөлгөөн онлайнаар явагдаад байгаа гэнэ.

Зул сарын өмнөхнөөс Facebook-д “Үзэсгэлэнтэй бөгөөд халзан Барби. Бид хийлгэж чадах нь уу” гэх нэртэй хуудас нээгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 18 гэхэд аль хэдийн 16 мянган фентэй болоод байна. Уг хөдөлгөөний учир шалтгаан дэлхий дахинд хорт хавдартай хүүхдүүдэд урам зориг өгөхийн тулд гэнэ. Тиймээс эцэг эхчүүд, халамжийн байгууллагынхан Барбиг үйлдвэрлэгч Маттелд халзан барби үйлдвэрлэж худалдаалах хүсэлт гаргаад байгаа юм байна.

Энэхүү санааг хоёр өөр газарт амьдардаг ч хоёулаа хорт хавдартай тэмцэж байгаа, үсээ хусуулсан найзууд болох Рэббека Сипин, Жейн Бингам нар сэджээ.

Гэвч Маттел корпораци утсаар хариу өгөхгүй байсан боловч захиагаар хариу өгөхдөө “Бид гаднаас санаа авдаггүй” гэсэн байна.

Барби нь бүх цаг үеийн хүмүүсийн хамгийн сайн мэддэг мөн хамгийн борлуулалт сайтай тоглоом юм. 53 жил борлогдохдоо нэгэн хэвийн үзэл бодлыг арчин хаяж хүүхдүүдэд хүссэн зүйлээ хийхэд нь түлхэц болдог билээ. Халзан барби нь хорт хавдартай хүүхдүүдэд ихээхэн сэтгэлийн дэм болж, хүмүүст хорт хавдрын талаархи мэдлэг их олгоно гэж хүмүүс үзэж байгаа юм байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment