SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 19, 2012

Хоёр сартай охиноо шатаах гэсэн аавд




 Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 38 настай А эхнэрээ багалзуурдан зодож, улмаар хоёр сартай охиноо шатаана хэмээн......






Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 38 настай А эхнэрээ багалзуурдан зодож, улмаар хоёр сартай охиноо шатаана хэмээн танхайрсан үйлдэл гаргажээ.  Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах албанаас шалгаж дууссан байна.
Иргэн А нь таван удаагийн ял шийтгэлтэй нэгэн байжээ. Тэрээр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-нд нэг жил, таван cap, 26 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэнгээр суллагдсан байна. A нь өнгөрсөн гуравдугаар сард эхнэртээ агсам тавьж, хоёр сартай охин Я-г өлгийгөөр нь хоолойг нь боож савчин шатаана хэмээн танхайрсан. Мөн маргааш өдөр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн эгч М-ийн гэрт шалтгаангүйгээр агсам тавьж, гэрийг нь шатаана хэмээн мод овоолон асааж, гэрийн хулдаас эд зүйлийг нь түлжээ.
Улмаар М-ийн үснээс зулгаан зодож, сэрээг зэвсгийн чанартай ашиглан ална хэмээн чичрэн дайрч танхайрсан байна. Шүүх түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцож, зургаан жил чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

1 сэтгэгдэл:

  1. NOVSHID ARAI IH YUM UGUHGUI DEE. 6 JILIIN DARAA GARCH IREED ALNA GEH BIZ

    ReplyDelete