SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 11, 2012

Ариунаа дуулахаа больж лектор болох уу



 Нэг хэсэг эрээ цээргүй, хамаа замбараагүй аягладаг байсан НҮБ-ийн элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа......


Нэг хэсэг эрээ цээргүй, хамаа замбараагүй аягладаг байсан НҮБ-ийн элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа хүний гэргий, хүүгийн ээж болоод ухаан орж намба суусан.
Харин сүүлийн үед мань хүн Монгол ардын намын үнэнч гишүүнээ илтгэн энд тэнд сургаал айлдаж явдаг болжээ. Бүр эарим газар урилгаар очиж Монголын төр барьж байсан төмөр хатагтай нарын суу ухаант арга барилынх нь тухай лекц уншиж, түүндээ бэлдээд номноос салахаа байсан сурагтай.
Саяхан болсон нэгэн тоглолт дээр гавьяат маань зав л гарвал нэг номыг ширтэн шимтэж уншаад таг дуугай болж олныг гайхашруулсан. Хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч мэдрэхээргүй байсан шүү.
Түүний энэ байдлыг харсан зарим нзг нь “Яанаа Ариунаа номын цагаан солио тусчих юм биш байгаа” хэмээн санаа зовж шивнэлдэх дуулдсан. Ээ дээ энэ улс төр гэдэг рок попын хатагтайд хүртэл халдчих юм даа.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

0 сэтгэгдэл:

Post a Comment