SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, December 20, 2011

Орчуулагчаас болж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италид нүдний булай болжээ


Хэдхэн сарын өмнө хажууд зиндаархан зогссон бяцхан Ц.Элбэгдоржийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама том хар гараараа нүүрийг нь хааж гутаасан.....



Хэдхэн сарын өмнө хажууд зиндаархан зогссон бяцхан Ц.Элбэгдоржийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама том хар гараараа нүүрийг нь хааж гутаасан. Гэтэл саяхан Ц.Элбэгээ Ерөнхийлөгч маань түүнээс ч дор явдалтай учиржээ. Тодруулбал тэрээр Итали улсад айлчилсан бөгөөд айлчлалын бүхий л хөтөлбөрийг Гадаад хэргийн яам ян тан болгосон хэмээн сайрхжээ. Тус айлчлалын орчуулагчийг ГХЯ бэлдсэн байсан бөгөөд яамнаас “янзын сайн орчуулагч” гэж тодорхойлоод байсан өнөө орчуулагч нь италиар “сайн байна уу”-гаас цаашгүй амьтан байжээ. Албан ёсны уулзалтан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг танилцуулахдаа “Ерөнхий сайд” хэмээн орчуулсан байна. Танхимд уур амьсгал бишдэж эхэлсэн ч италичууд “андуурсан байх” хэмээн уучилсан ч дараа дараагийн орчуулгаа бүр хөгийн хийж эхэлжээ. “Монгол Улс Итали улсаас тав дахин том газар нутагтай” хэмээн орчуулахыг “Монгол Италиас тав дахин өндөр” гэж тэнэгтжээ. Түүгээр ч зогсохгүй “Итали улс мафиараа алдартай улс гэдгийг бид мэднэ. “Загалмайлсан эцэг” киног монголчууд үзэх дуртай” гэх мэтээр айлчлалын хөтөлбөрт огт тусгагдаагүй үг өгүүлбэр хэлж, дипломат харилцаанд маань сэв суулгаж эхэлсэн байгаа юм. Үүнийг нь анзаарсан олон жил Италид эрдэм номын мөр хөөж буй бүсгүйгээр зөв орчуулга хийлгэх хүсэлтэй байгаагаа Италийн тал хэлсэн ч айлчлалын бүрэлдэхүүнд явсан монголын хурган дарга эрс татгалзсан гэнэ. Ийнхүү ГХОГХА-ийн дарга С.Отгонбатын бэлдсэн гэх орчуулагч нь холион бантан хийснээ ухаарах ч сөхөөгүй хүлээн авалт дээр пээдийж, бүр Ерөнхийлөгчтэй гар хөлөө атган зогсч байжээ. Үүнийг харсан манай бизнесмэнүүд “Ерөнхийлөгч хамаатнаа чирч яваа юм байлгүй дээ, арга хэмжээ авахын оронд алгыг нь илээд зогсч байх юм” хэмээн шивнэлдсээр эх орондоо иржээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment