SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, December 20, 2011

Махыг Ченжээс л худалдаж авах ёстой…




 Манайхан ченжийн гар харсаар байгаад ямар нэгэн зүйл худалдаж авах эсвэл худалдахдаа заавал тэдний оролцоог.......


Манайхан ченжийн гар харсаар байгаад ямар нэгэн зүйл худалдаж авах эсвэл худалдахдаа заавал тэдний оролцоог чухалчилдаг болсон нь хачирхалтай. Уг нь ченж нарыг тийм ч хүсээд байх хүмүүс биш. Тэд юмны үнийг санаснаараа хөөрөгдөнө. Өөртөө ашигтай бол навс унагаана. Цаадуул чинь сүүлдээ “томроод” бидний эдийн засгийг тодорхойлдог болсон. Тэгсэн хэр нь манай иргэд заавал ченжээс юм худалдаж авдаг гэсэн ойлголт нь хэвээр. Жишээ нь, манай танил хөдөөнөөс цөөн тооны хонины мах, айраг, аарц борлуулах санаатай хэд хэдэн хүнсний дэлгүүр, хувь хүнд хандсан аж.
Гэтэл тэд Та хэдээр өгөх юм. “Марс”, “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төвд хонины мах 3600-3700, аарц 1600-1700 төгрөгийн үнэтэй байгаа. Үүнээс хямдруулж өгвөл өг. Хэрэв хямдруулахгүй бол бид худалдааны төвүүдээс очиж авсан нь дээр” хэмээн айлгах юм гэнэ. “Хүчит шонхор”-оос авах, хувь хүнээс мах худалдаж авах ялгаа юунд байна вэ. Ижилхэн л хөдөөнөөс оруулж ирсэн махыг “Хүчит шонхор” захын ченжүүд хямдхан үнээр худалдаж авчихаад иргэдэд дамлаж зарж байгааг бүгд мэдмээр. Гэтэл манайхан ченжүүд үнэтэй зардаг. Харин хувь хүмүүс хямд зарах ёстой гэж ойлгодог бололтой.
Дотооддоо үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүнийг гар дамжуулж авахаас өөр арга байдаггүй юм байгаа биз. Харин бид малынхаа мах, цагаан идээг гap дамжуулж үнийг хөөрөгдүүлж, хэн хэндээ чирэгдэл учруулахгүйгээр авчихдаг бол зүгээрсэн. Болж өгвөл “Хүчит шонхор” худалдааны төвийг ченж нарт түрээслүүлдэг биш, малын түүхий эдийг хагас боловсруулдаг үйлдвэр болгочихвол мөн сайхан аа. Ер нь хэдий болтол манайхан хар захын менежментээр явах юм.
Намар ургац хураах үетэй зэрэгцэн ногоо тарьсан хүмүүс зах зээлээ хятадуудад булаалгадаг. Энд хятадуудын буруу гэж юу байхав. Нөгөө ченж нарын хийж байгаа ажил. Тэдэнд Эрээнээс хямдхан алим авчраад монгол алим хэмээн шахах нь илүү ашигтай байна. Гэтэл манайхан төр засгийг буруутгаж, хятадууд бодлогоор хортой алим өгөөд байгаа мэтээр ярьдаг. Харин бид тийм боломж бүрдүүлж байгаагаа барагтай хэлэхгүй. Тэгэхээр манайханд бяцхан ч гэсэн сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй болжээ.


Эх сурвалж: “Монголын мэдээ”

2 сэтгэгдэл:


  1. Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу?
    бид танд мөнгө өгч байгаа бөгөөд эрүүл хэвээр байгаа тул би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байгаагаа мэдэгдээд одоо миний амьдралд сэтгэл хангалуун байна, яагаад гэвэл та бөөрөө зарахыг хүсч байгаа бол та эмнэлэгтэйгээ имэйлээр холбоо барьж болно.
    fortis.hospital.in@gmail.com] тэд мэс засал хийлгэхээр ирсэн визний төлбөрийг бид танд төлж байгаа ба эмнэлгээр холбоо барьж болно
                       fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу

    ReplyDelete

  2. Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу?
    бид танд мөнгө өгч байгаа бөгөөд эрүүл хэвээр байгаа тул би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байгаагаа мэдэгдээд одоо миний амьдралд сэтгэл хангалуун байна, яагаад гэвэл та бөөрөө зарахыг хүсч байгаа бол та эмнэлэгтэйгээ имэйлээр холбоо барьж болно.
    fortis.hospital.in@gmail.com] тэд мэс засал хийлгэхээр ирсэн визний төлбөрийг бид танд төлж байгаа ба эмнэлгээр холбоо барьж болно
                       fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу

    ReplyDelete