SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, December 7, 2011

Титаникийг аврах боломж байжээ




1912 оны дөрөвдүгээр сард сүйрсэн 1500 орчим зорчигчтой домогт Титаник хөлөг онгоцыг аврахад ердөө 30 секунд дутжээ. Ийм дүгнэлтийг уг эмгэнэлт явдлын шалтгааныг судалдаг Америкийн Сэмуэл Хэлперн ахлагчтай....








1912 оны дөрөвдүгээр сард сүйрсэн 1500 орчим зорчигчтой домогт Титаник хөлөг онгоцыг аврахад ердөө 30 секунд дутжээ. Ийм дүгнэлтийг уг эмгэнэлт явдлын шалтгааныг судалдаг Америкийн Сэмуэл Хэлперн ахлагчтай багийнхан хийсэн байна.
Судлаачид “Титаникийн сүйрлийн шалтгаан: 100 жилийн дараах дүгнэлт” гэдэг илтгэлдээ жижүүрийн тавцан дээр харуулд гарч байсан 39 настай жижүүрийн ахлах офицер Уильям Мердок хөлөг онгоцны замд мөсөн уул гарч ирсэн тухай сэрэмжлүүлэг авсныхаа дараа чиглэлээ шууд өөрчлөөгүй гэж бичжээ. “Анхааруулга өгсний дараа чиглэлээ өөрчлөх тушаалыг шууд биелүүлсэн бол Титаникийг аварч болох байсан” гэж судлаачид үзэж байгаа аж.
Энэ дүгнэлтийг залуурын ард зогсож байсан Роберт Хиченс, чиглэлийг харж байсан Фредерик Флит болон ажиглалтын байраа орхин явсан усан цэрэг Альфред Олливер нарын мэдүүлэг дээр үндэслэн гаргажээ.
1912 онд байгуулагдсан сүйрлийн шалтгааныг мөрдөн шалгах комиссын дүгнэлтээс үзвэл, мөсөн уул 500 орчим метрийн зайтай газарт ажиглагдсан бөгөөд чиглэл ажиглагчийн анхааруулгын дохио өгч гурван удаа цохисон хонхны чимээ болон түүнийг ахмадын тавцан руу утасдасны дараа хөлөг онгоцны чиглэлийг өөрчилсөн байна.
Чухам энэ хувилбарыг Жеймс Кэмероны найруулсан алдарт “Титаник” /1997 он/ кинонд ашигласан байдаг.
Гэхдээ анхааруулах дохио өгөх үед мөсөн уул хөлөг онгоцоос бараг 700 метрийн зайд байсан бөгөөд мөргөлдөх хүртэл минут орчмын зай байсан гэж судалгааны багийн шинжээчид үзэж байгаа аж.
Жижүүрийн офицер 30 секундын хугацаа алдаагүй бол хөлөг онгоц аврах боломж байжээ. “Хэрвээ Мердок тушаалыг ядаж 15 секундын дараа гүйцэтгэсэн бол эмгэнэлт явдлаас зайлсхийж болох байсан” гэж судлаачид илтгэлдээ тэмдэглэсэн байна. Саяхан авсан техникийн мэдээллээр, Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдөхөөс ердөө 20 секундын өмнө чиглэлээ өөрчилжээ.
Гэхдээ ахлах офицерт бүх бурууг өгч болохгүй, хөлөг онгоц мөсөн уулыг өөрөө тойрон өнгөрч болох эсэхийг тооцоолохыг оролдсон нь түүний зөв гэж судлаачид үзэж байгаа аж. Хэрвээ тойрч гарахыг оролдсон бол мөсөн уул хөлөг онгоцны их бие рүү лав цохих магадлалтай байв.
Мэрдокийн намтраас нэгэн баримтыг олж илрүүлжээ. Тэрбээр 1903 онд “Эрэбэк” гэдэг хөлгийн багийн бүрэлдэхүүнд байхдаа яг ийм байдалд орж байсан гэнэ. Тухайн үед Мэрдок чиглэлийг өөрчлөхгүй байх шийдвэр гаргаснаар уг хөлөг онгоцыг мөсөн уултай мөргөлдөхөөс сэргийлж байжээ.
Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment