SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 16, 2011

“Х-Түц” продакшны залуу жүжигчин А.Туяа



Жүжигчин А.Туяа: Гоё сайхан харагдахын тулд нүүр царайдаа янз бүрийн юм хийлгэхгүй






“Х-Түц” продакшны залуу жүжигчин А.Туяатай ярилцлаа. Хэний ч харцыг татахуйц царайлаг, нуруулаг энэ бүсгүйг анх хараад жүжигчин гэхээсээ илүү загвар өмсөгч болов уу гэх нь ч бий......







Жүжигчин А.Туяа: Гоё сайхан харагдахын тулд нүүр царайдаа янз бүрийн юм хийлгэхгүй
Х-Түц” продакшны залуу жүжигчин А.Туяатай ярилцлаа. Хэний ч харцыг татахуйц царайлаг, нуруулаг энэ бүсгүйг анх хараад жүжигчин гэхээсээ илүү загвар өмсөгч болов уу гэх нь ч бий.

-Оюутан байхдаа энэ продакшинд дадлага хийж байсан юм уу. Яагаад заавал энэ продакшныг сонгосон гэж?

-“Х-Түц” продакшныхан санал тавьсны дагуу оюутан байхдаа гэрээ байгуулсан юм. Хоёр жилийн өмнө сургуулиа төгсч, үндсэн жүжигчнээр ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд хошин тоглолтоос гадна “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” кино, “Сайтар эргэцүүл” жүжигт тоглолоо. Эргэн тойронд минь дандаа л мундаг жүжигчид байна. Хүн инээлгэнэ гэдэг чинь хамгийн хэцүү ажил шүү дээ. Бид өөрсдөө бүх зүйлийг гардаж хийдэг учраас толгойгоо сайн “ажиллуулж”, санаагаа нэгтгэх нь чухал байдаг. Чадварлаг жүжигчдийн багт орсноор надад маш их боломж нээгдсэн. Мундаг жүжигчдийн үг хэллэг, тоглох туршлага гээд л тэднээс заавар зөвлөгөө авах зүйл зөндөө гарна.

-Хошин урлагийнхан нийгэмд байгаа болж бүтэхгүй бүхнийг инээдээр дамжуулан үзэгчдэд хүргэдэг. Энэ ч утгаараа, өөрсдийн болон ойр тойрныхоо хүмүүсийн амьдралд тохиолдсон үйл явдлаас санаа авах нь олонтаа?

-Продакшн маань бидний хувьд, хоёр дахь гэр. Тиймээс юугаа ч нууж хаалгүй ярилцаж, дотоод асуудлаа хүртэл хуваалцах боломжтой байдаг. Энэ бүхнээс ургуулан бодох, нэгийг эргэцүүлэх, санаа авах зүйл олон гарах нь тодорхой. Зарим тохиолдолд хэн нэгнийнхээ амьдралаар хийсэн номер ч гаргана.

-Сүүлийн үед хошин урлагийн тайзыг царайлаг, өндөр гоолиг бүсгүйчүүд чимэх болсон нь анзаарагддаг. Гадаад төрх тань урлагт хөл тавихад хэр зэрэг түлхэц өгсөн гэж боддог вэ?

-Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж магадгүй. “Х-Түц” продакшинд урьд нь Одноо эгч, Нарансолонго нараас гадна нэлээд олон эмэгтэй жүжигчин байсан. Эцсийн шалгуурт тунаж үлдсэн нь тэр хоёр. Миний хувьд, нүүр царайны төрх болон бие галбираараа тэднээс арай өөр. Одноо эгч, Нарансолонго хоёр маань монголжуу төрхтэй царайлаг хүүхнүүд гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Би нэлээд европжуу төрхтэй, өндөр нуруутай болохоор үзэгчдийн нүдэнд содон харагдсан байх.

-Урьд нь загвар өмсч байсан уу?

-Дунд сургуульд байхдаа дээд ангийнхаа дизайнер эгчийн гуйлтаар “Үнсгэлжин” наадамд оролцож, загварыг нь өмсч байсан. Энэ маягаар загварын тайзан дээр хоёрхон удаа л гарч үзсэн. Оюутан байхад загварын наадам, миссийн тэмцээнд оролцох санал ирсэн ч хүлээж аваагүй. Тухайн үед олны нүдэнд өртөж, элдэв хэл амны бай болох вий гэхээс их эмээдэг байлаа. “Тэр тэмцээн, уралдаанд нь оролцож өөрийгөө туршаад үзчихгүй яасан юм бол” гэж хааяа бодогддог л юм.

-Жүжигчний мэргэжлийг эзэмших гэж эртнээс зорьсон нэгэн байхад, огт санамсаргүй тохиолдлоор урлагийн ертөнцөд хөл тавьсан хүн ч цөөнгүй таардаг. Харин таны хувьд?

-Бага байхдаа л бяцхан мөрөөдөл тээж “Том болоод ийм жүжигчин болно” гэж хүсдэг байлаа. Тэгээд хүсэн хүлээсэн мөч ирмэгц шалгалт өгч, тэнцсэнээр өнөөдөр мөрөөдлийнхөө нэгээхэн хэсэгт алхаад явж байна даа. Би айлын дунд охин. Нэг эгч, хоёр дүүтэй. Гэрийнхэн маань миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, ажлын маань онцлогийг ойлгодогт нь баярладаг юм.

-Шинэ, залуу жүжигчин олноор гарч ирж байгаа энэ үед өрсөлдөөн нэлээд ширүүсэх байх. Бусад продакшны уран бүтээлчдийн тухайд юу гэж боддог бол?

-Өрсөлдөж байж л чанартай уран бүтээл, чадварлаг жүжигчид гарч ирнэ. Хошин урлагийн жүжигчид бусдыг бодвол “толгой сайтай”, сэтгэх чадвар нь илүү хөгжсөн юм шиг санагддаг. Хурдан шаламгай, хувиралт сайтай гээд л давуу тал олон. Жүжигчний ур чадварын хувьд, хамгийн мундаг нь шүү. “Инээд гэдэг бол эмгүй эмчилгээ” гэж нэг суутан хэлсэн байдаг юм билээ. Энэ ч утгаараа, хошин урлагийн тоглолт үзэгч ихтэй, үнэлэмж нь өндөр байдаг биз. Ангийн маань багш, гавьяат жүжигчин Э.Лхамхүү шавь нараа УДЭТ-т оруулах хүсэлтэй байсан. Нуулгүй хэлэхэд, надад драмын театраас илүү хошин урлагийн продакшин дээр санагддаг. Драмын тайзнаа гоё дүр бүтээх хүсэл жүжигчин хүн бүрт л байдаг. Гэхдээ би цаашид хошин урлагийн тайзан дээрээ л “амьдрах” байх. Нэг хэсэг гэрлийн компанид реклам сурталчилгааны албаны даргаар ажиллаж үзсэн. Гэвч хоёр ажил давхар амжуулна гэвэл үнэхээр дийлэхгүй юм билээ. Аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй.

-Үзэгчдийн сэтгэлд хүртэл бүтээж чадсан дүр тухайн жүжигчний нэрийн хуудас болох нь бий. Харин сүүлийн үед залуу жүжигчид маань эсрэг талын дүр бүтээвэл хүмүүст сөрөг ойлголт төрнө гэж их эмээдэг болчихож?

-Тиймэрхүү тал ажиглагддаг шүү. Аальгүй, шоучин хүүхэн юм уу эротик маягийн дүрд тоглолоо гэхэд дараагийнх нь саналууд тиймэрхүү маягийн юм ирдэг. Киноны саналын дийлэнх хувь нь эротик юм уу эсрэг талын дүр байдаг учраас би шууд л татгалздаг. Магадгүй, энэ тал дээр жаахан зориг дутдаг ч байж мэднэ. Харин эротик дүрийн санал ирэхэд зоригтойгоор “Үгүй” гэж хэлдэг. Уран бүтээл маань миний нэрийн хуудас учраас өөрийгөө иймэрхүү дүрд тоглох болоогүй байна гэж үздэг. Яахав, хэдэн жилийн дараа жүжигчнийхээ хувьд олон танигдаж, чамлахааргүй туршлага хуримтлуулсан үедээ өөр сонголт хийхийг үгүйсгэхгүй.

-Урлагийн ертөнц эмэгтэй хүнд нэлээд хатуу гэлцдэг. Ачаалал ихтэй, амрах ч завгүй ажиллах үедээ шантрах асуудал гарна биз?

-Ядрах үе байлгүй яахав. Зарим хүн тогтсон цагт ажилдаа ирж, орой нь эрт харьдаг бол бид нар огт өөр. Орой ес, арван цагийн үед цуглаад л “За, одоо яах вэ” гээд сууж байна. Амралтын өдөр хүмүүс гэртээ байхад бид нар ажил руугаа явж байх жишээтэй. Хамгийн гоё нь, шоу тоглолтоо хийж дууссаны дараа нэг их том зүйлийн ард гарчихсан юм шиг сэтгэл тайван амарна даа. Амарч байхдаа фитнессээр хичээллэж, сагс тоглох дуртай. Найз нөхөдтэйгээ хамт салхинд гарч, ярилцаж суух үе байлгүй яахав.

-Нэлээд даруухан зантай юм шиг атлаа тайзан дээр огт өөр харагддаг юм билээ?

-Хүмүүс намайг их галзуу, этгээд араншинтай гэж боддог байх. “Тайзан дээр аягүй дур зоргоороо, их эротик төрхтэй хүүхэн харагддаг” гэдэг юм. Яг бодит амьдрал дээр бол огт өөр. Дотны сайн найзууд маань намайг ямар хүн бэ гэдгийг мэднэ. Жүжигчин бус хувь хүнийх нь үүднээс хүлээ ж авч, харилцдаг учраас тэр. Харин зарим үед гайхмаар тохиолдол ч гардаг юм. “Чи хошин урлагийн жүжигчин гэл үү. Танайхан хүн инээлгэдэг ажилтай юм чинь одоо онигоо яриад хөгжөөж өг” гэх мэтээр тэнэг зүйл ярьдаг хүн ч мэр сэр таарна. Хошин урлагийн жүжигчин гэхээр л заавал бусдыг хөгжөөх үүрэг хүлээсэн хүн мэт бодож болохгүй шүү дээ. Иймэрхүү асуудал гарвал би бодсон санаснаа шуудхан л хэлчихдэг.

-Найз залуутай юу. Жүжигчин бүсгүйн арын албыг авч явах, ойлгож дэмжих тал дээр хэр байдаг юм бол оо?

-Найз залуугаасаа салчихсан. Урлагийн хүний ажлыг ойлгож, дэмжих залуус ховор юм шиг санагддаг. Аргагүй л дээ. Найз бүсгүйдээ цаг зав гаргаж, хамт байхыг хүссэн үед цаадах нь ажилтайгаа зууралдаад байвал хэцүү. Надад иймэрхүү зүйл тэгж их айхтар мэдрэгдээгүй ч гэсэн, эргэн тойронд минь байгаа урлагийн эмэгтэйчүүдийн амьдралаас илт анзаарагддаг. Нөхөр, найз залуу нь тэднийг ойлгож дэмжих тал дээр муу шиг санагддаг. Үнэндээ уран бүтээлчдийн амьдрал олны өмнө ил байдаг учраас л элдэв хэл аманд өртдөг байх. Миний хувьд, ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө алга. Танихгүй залуус утсаар ярьж, цэцэг бэлэглэх, хоолонд урих санал тавьдаг ч энэ бүхнийг хүндээр тусгаж авдаггүй.

-Таныг урьд нь УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгтэй төстэй юм гэж хэлэх хүн таарч байв уу?

-Зөндөө таарч байсан. Би уг нь Отгонцэцэгээс нэлээд өөр төрхтэй шүү дээ. Шар царайтай, өндөр нуруутай болохоор хүмүү с намайг түүнтэй адилтгадаг байх. Шударгаар хэлэхэд, би нүүр царайдаа тэгж янз бүрийн юм хийлгээгүй. Яагаад намайг тэр хүнтэй харьцуулаад байгаа юм бол гэж бяцхан бухимдах үе бий.

-Гоо сайхны мэс засал хийлгэх тал дээр эсрэг байр суурьтай байдаг гэсэн үг үү?

-Үүнийг хүмүүс зөв, буруу гээд янз бүрээр ярьдаг. Миний хувьд гоо сайхан, эрүүл мэнддээ онцгой анхаарч, дараа нь гарах үр дагаврыг сайтар судалсны эцэст л биедээ мэс хүргүүлэх хэрэгтэй гэж боддог. Тухайн үедээ гоё, сайхан болно гэж хийлгэчихээд арав, хорин жилийн дараа яаж амаа барихыг хэн ч мэдэхгүй. Түүнээс биш, эмэгтэй хүн гоё сайхан харагдахын тулд сэтгэлд таалагдахгүй байгаа зүйлээ засуулж, өөрөө өөртөө таалагдаж амьдарвал сайхан хэрэг. Хувцасны тал дээр заавал брэнд гэж чухалчилдаггүй. Өөрт таалагдсан зүйлээ ямар ч хамаагүй үнээр худалдаад авчихна. Бүр хэтэрхий өндөр үнэтэй байсан ч өөрийн болгохоос нааш санаа амрахгүй. Угаасаа эмэгтэй хүний зан байх. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд “Айхо”, “Ланкоме” хэрэглэдэг. Үнэртэй ус гэвэл “Шанель”-ийн үнэнч бишрэгч нь шүү дээ. Цүнх, гутлаа “Бурберри”, “Фурта” брэндийн бүтээгдэхүүнээс сонгож авдаг. Мөнгө төгрөгийн хувьд, боломжийн хэмжээгээр авдаг. Уран бүтээл болон бусад зүйл гээд болдог л юм.

Р.МӨНГӨН
Үндэсний мэдээ

0 сэтгэгдэл:

Post a Comment