SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, December 20, 2011

Цэрэг С.Батбаярын зодуулж нас барсан нь батлагдлаа






 Ц.Нямдорж сайд аа эгэл жирийн ардын хүүхэд цэр­гийн алба хаахаар эх орондоо тангараг өргөж ирээд үхдэл болсон тухай удаа дараа бид мэдээлж байна. Эр цэрэгт явснаас эрлэгт очоогүй миний хүү гэж эхийн нулимс......



Ц.Нямдорж сайд аа эгэл жирийн ардын хүүхэд цэр­гийн алба хаахаар эх орондоо тангараг өргөж ирээд үхдэл болсон тухай удаа дараа бид мэдээлж байна. Эр цэрэгт явснаас эрлэгт очоогүй миний хүү гэж эхийн нулимс урссаар байгааг эрхэм сайд та мэдэж байгаа болов уу.
Өнөөдрийг хүртэл ямар нэгэн ар­га хэмжээ авахгүй байсаар эрх мэдэлтнүүдийн дунд зам­хар­хана нь ээ.
Дотоодын цэргийн 805 дугаар ангид хугацаат цэр­гийн алба хааж байхдаа хал цэр­гүүддээ зодуулсны улмаас тар­хиндаа хүнд гэмтэл авч, нас барсан талийгаач С.Бат­баярыг сүрьеэгийн менингит өвчний улмаас амиа алд­сан гэсэн дүгнэлтийг хуу­лийн байгууллага, шүүх эмнэл­гийн­хэн гаргасан.
Гэвч энэхүү дүгнэлтийг ар гэрийнхэн нь хүлээн зөв­шөөрөхгүй байна. Бидний хий­сэн эрэн сурвалжлах үйл ажиллагааны үр дүнд ч дээрх дүгнэлт эргэлзээтэй бо­лох нь ажиглагдсан билээ.
Талийгаач С.Батбаяр бие муу байх үедээ олон эм­нэл­гээр үзлэг шинжилгээ хийл­гэсэн ч орон нутгийн харьяа­лалтай хэмээн улсын эмнэл­гүүд хүлээж аваагүй юм билээ. Арга ядаж хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч дээрдэхгүй байсаар эм­нэлгээс гарчээ.
Тархиндаа хүнд гэмтэл ав­сан тэрээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан байна. Энэ эм­нэ­лэгт ирэхэд эмчлэгч эмчээр С.Байгалмаа хүлээж авчээ.
Талийгаач энэ оны найм­дугаар сарын 10-нд хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлэгт хэвтснийх нь маргааш цус болон шээсний шинжилгээ авахад сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй аж. Иймээс СЭМҮТ-д тархины өөрчлөлт, уналтыг багасгах болон тайвш­руулах эмчилгээ хийгд­сэн байна. Гэхдээ энэ эм­нэл­гийнхэний зүгээс та­лий­гаач С.Батбаярыг Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж үзээд, наймдугаар сарын 15-ны өдөр яаралтайгаар шил­жүүл­жээ. Тэгэхдээ эмчлэгч эмч С.Байгалмаа нь өөрийн биеэр хүргэж очсон байна.
Бид тухайн үед та­лийгаач С.Батбаярын эмч­лэгч эмч байсан, СЭМҮТ-ийн хурцын тасгийн их эмч С.Бай­галмаагаас зарим зүй­лийг тодруулсан юм.
Талийгаачийн шинжилгээнээс сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй
-Тархиндаа хүнд гэмтэл авсан С.Батбаяр танай эм­нэ­лэгт эмчлүүлж байсан гэ­сэн. Биеийн байдал нь ямар­шуухан ирсэн бэ?
-Наймдугаар сарын 10-нд манай эмнэлэгт ирж хэвт­сэн. Биеийн байдал нь их хүнд байсан. Анх ирэхэд нь шээс, цусны шинжилгээ ава­хад ямар нэгэн өөрчлөлт бай­гаа­гүй. Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар цэргүүддээ зо­дуулсны улмаас бие нь муу­даж, ухаан алдаж унадаг болсон гэсэн. Тэр өдрөө эм­чилгээ хийлгээд гайгүй бай­сан ч хэд хоногийн да­раа­гаар өндөр халуурч, бие нь муудсан.
Манайх хурцын тасаг. Сэт­гэцийн нэлээд хүнд өөрч­лөлтэй хүмүүс эмч­лүүлдэг. Гэ­тэл С.Батбаяр манай эм­нэ­­лэгт эмчлүүлэх өвчтөн биш байсан юм. Тиймээс Ул­сын клиникийн нэгдүгээр эм­нэ­лэгт хэвтэн эмчлүүлэх шаард­лагатай гэж үзээд шил­жүүл­сэн.
-Ар гэрийнхнийх нь хэлс­нээр нэгдүгээр эмнэлэгт оч­сон өдөр нь хүлээж аваа­гүй гэж байсан?
-С.Батбаярыг нэгдүгээр эмнэ­лэгт хэвтэхээр очсон өдөр нь амралтын өдөр бай­сан. Тиймээс жижүүрт гарч бай­сан эмч нь рентегений эмч байхгүй гээд хүлээж аваа­гүй. Тэр өдрөө буцаж ма­най эмнэлэгт ирж хэвт­сэн. Маргааш өглөө нь эрт очиж хэвтүүлсэн. Ер нь ямар ч эмнэлэгт хэвтсэн заа­вал рентегенд оруулах шаард­лагатай.
-Өвчтөнийг сүрьеэгийн ме­нингит гэсэн оноштойгоор нас барсан гэсэн задлан шин­­жилгээний дүгнэлт гар­сан. Танай эмнэлэгт ямар эм­чил­гээ хийлгэж бай­сан юм?
-Сүрьеэгийн шинж тэмдэг байхгүй байсан. Цус, шээсний анхны шинжилгээнээс шууд л харагдана. Өвчтөн уналтын үед гардаг шинж тэмдэгтэй ирсэн.
-Танай эмнэлгээс ямар онош­тойгоор нэгдүгээр эм­нэ­лэг рүү шилжүүлсэн юм бэ?
-Хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бу­сад органик гэсэн онош гар­гаад нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн.
-С.Батбаяр хэд хоног та­най эмнэлэгт хэвтсэн бэ?
-Тав хоног хэвтэж эмч­лүү­лээд нэгдүгээр эмнэлэг рүү шилжсэн.
-Наймдугаар сарын 10-15 хүртэл хэвтсэн гэлээ. Энэ үедээ танай тасагт эмч­лүүл­дэг өвчтөнөөс ялгаатай бай­сан уу?
-Манай тасагт сэтгэцэд нь гүн өөрчлөлт орсон хүмүүс эмчлүүлдэг. С.Батбаяр тийм биш. Уналтын үед гардаг шинж тэмдэгтэй байсан.Ээж нь ярихдаа жагсаал дээрээ ухаан алдаж унадаг байсан гэж байсан шүү дээ. Миний мэдэхийн сүрьеэгийн шинж тэмдэг байгаагүй.
Наймдугаар сарын 10-15-ны хооронд таван хоног талийгаач С.Батбаярыг эм­чилж байсан С.Байгалмаа эмч ийн ярьсан юм. Түүний хэлж байгаагаар сүрьеэгийн шинж тэмдэг хамгийн эн­гийн гэгддэг цусны шин­жил­гээгээр ч илэрдэг гэнэ лээ.
Харин 805-р ангийн цэрэг С.Батбаярыг 2011 оны наймдугаар сарын 17-нд нас барсных нь дараа буюу амьд байснаас нь хоёр хоногийн дараа шүүх эм­­нэл­­гийн зад­лан шин­жил­гээнд оруу­лахад сүрьеэгийн ме­нингит өвч­нөөр нас барсан гэ­сэн дүг­нэлт гаргасан бай­на.
21 настай залуу нэгдү­гээр эмнэлэгт ирээд хоёрхон хоногийн дараа хорвоог ор­­хи­сон юм. Хамгийн ан­хаарал татаж байгаа асуу­дал­ бол эмчлэгч эмч С.Бай­гал­маагийн тавьсан онош наймдугаар сарын 17-нд нас барсных нь дараа задлан шин­жилгээгээр гарсан сүрьеэ­­гийн менигит гэсэн ха­риу­­тай зөрж байна.
Хэрэг нэ­гэнт илэр­хий болчихоод байхад ямар нэгэн арга хэм­жээ авах­гүй байгаа нь Ц.Нямдорж сайд таны доорх албатууд ажил­даа дэндүү хайнга, ард түмнээсээ хол ажилладгийг илтгэж байгаа юм биш үү. Эгэл жирийн ардын хүүхэд эх орондоо тангараг өргөж ирээд үхдэл болоод явсан цэрэг С.Батбаярын зодуулж нас барсаныг эрх мэдэлтнүүд үгүйсгэсээр байгааг эрхэм сайд та ан­хааралдаа авахыг дахин са­нуулж байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

0 сэтгэгдэл:

Post a Comment