SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, December 12, 2011

Муурандаа 10 мянган евро гэрээслэн үлдээжээ


 

 Италийн нэгэн муур дэлхий дээрх хамгийн баян амьтны жагсаалтын гуравт орлоо. Муурны эзэн гэрийн тэжээвэр амьтандаа өөрийн өв хөрөнгө болох 10 мянган еврог гэрээслэн үлдээжээ. Муурны эзэн Мария Ассунта өнгөрсөн сард
 ......



Италийн нэгэн муур дэлхий дээрх хамгийн баян амьтны жагсаалтын гуравт орлоо. Муурны эзэн гэрийн тэжээвэр амьтандаа өөрийн өв хөрөнгө болох 10 мянган еврог гэрээслэн үлдээжээ. Муурны эзэн Мария Ассунта өнгөрсөн сард 94 насандаа өөд болсон байна. Хатагтай Ассунта хэд хэдэн байр, зуслангийн байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө, банкинд их хэмжээний хадгаламжтай байжээ. Гэвч түүнд хамаатан садан байхгүй учраас Томмассино муурандаа бүх эд хөрөнгөө өвлүүлжээ. Хатагтай Ассунта өөрийн өмгөөлөгч Анна Оречиони, Гиацинто Канзона нарын хамтаар  2009 онд ийнхүү муурандаа өв хөрөнгөө үлдээх тухай гэрээслэл бичсэн гэнэ. Италийн хуулийн дагуу Томассино муур өв хөрөнгө өвлөж авах эрхгүй учраас Мария Ассунтатай хамт ажиллаж байсан хатагтай Стефанид өв хөрөнгийг шилжүүүлж, Томассино муурны асран хамгаалагчаар тодруулж магадгүй байгаа юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment