SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 16, 2011

Дэлхий ертөнцийн анхны шашин бол...







Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатарыг уран бүтээлч талаас нь Монголчууд маш сайн мэднэ.
Аавынхаа өвийг залган монгол бүжгийг
.....
..











Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатарыг уран бүтээлч талаас нь Монголчууд маш сайн мэднэ.
Аавынхаа өвийг залган монгол бүжгийг хөгжүүлэх үйлсэд амьдралаа зориулж буй түүнийг энэ удаагийнхаа “Завсарлага” буланд урилаа.
-Хоёулаа яриагаа таны хоббиноос эхэлье? С.Сүхбаатар ах юу сонирхдог нь олон хүнд сонин байх болов уу?
Хобби гэдэг үгийг би Монголоор мэдэхгүй байна. Юу гэсэн үг юм бэ?
-Зарим хүмүүс цуглуулга гэдэг үүднээс тайлбарладаг юм билээ?
-Би нутаг нутгийн янз бүрийн чулуу цуглуулдаг. Гэхдээ монголчууд эрт дээр үеэс газрын чулууг хөндөж болдоггүй гэж ярьдаг байсан. Миний хувьд үүнийг нэг их зөрчөөгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр миний цуглуулсан чулуунууд эх нутагтаа байгаа. Байгалийн чулуунууд янз бүрийн хэлбэртэй байдаг. Надад хүний хөлийн тавхай шиг хэлбэртэй чулуу нэлээд олон бий. Дөнгөж хөлд орж байгаа хүүхдийнхээс эхлээд 43 размерын холийн тавхай
-Хөлийн тавхай шиг хэлбэртэй гэнээ? Тэгээд ийм чулуу танд хэд байдаг юм бэ?
-Нэлээд олон бий. Ер нь би хэд хэдэн зүйл цуглуулдаг л даа. Бурхан, хөөрөг гээд л. Энэ тухай ярихаас би жаахан болгоомжлоод байдаг юм. Яагаад гэхээр нэг удаа телевизийн ярилцлагад орохдоо цуглуулдаг бурхадынхаа тухай сонирхуулсан юм. Тэгсэн нэг хулгайч манай хамаг юмыг хулгайлаад явчихсан. Тийм учраас өөрийн гэсэн цуглуулгатай гэдгийг л хэлнэ үү гэхээс нарийн ширийн юм ярихаас татгалздаг болчихоод байгаа. Уг нь эрчүүдийн танилцах ухааны бэлгэдэл болсон хөөрөг гэхэд “надад цөөнгүй”. Эрхий хуруунаас арай томхон хөөрөг ч бий. Мэдээж энэ хөөргийг маш нарийн ухаан гаргаж хийсэн байна биз дээ. Энэ үүднээсээ миний нандин цуглуулгын маань нэг юм.
-Яагаад сонирхлыг тань чулуу татсан юм бэ? Хэдийнээс эхлэн чулуу цуглуулав?
-Сонирхол татахдаа гол нь биш. Манайхан чинь тэнгэрлэг бөөгийн шүтлэгтэй улс шүү дээ. Миний танил бөө надад нутгийн маань 81 ширхэг чулууг өгсөн юм. Тэгэхдээ энэ чулуунууд гээгдсээр байгаад бүгд дуусах учиртай гэсэн. Үнэхээр ч гээгдэж явсаар байгаад нэг л мэдэхэд бүгд алга болсон. Магадгүй тэр үеэс ийм сонирхолтой болсон болов уу. Ер нь нутаг нутгийн чулуу өөр өөр байдаг юм билээ. Зарим нутгийн чулуу дотроо устай байдаг. Хамгийн сонирхолтой нь би хэсэг чулууг нэг хүүдийд багцалж хийсэн. Энэ нь монгол үндэстэн угсаатны төлөөлөл юм. Гэхдээ сүсэг бишрэл гэдэг талаас нь биш. Хүний бодлын нэгэн зүйл учраас…
-Сүсэг бишрэл биш юм гэснээс та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Яг одоо монголчуудын хувьд их хэцүү цаг үе тулгарчихаад байна. Маш олон шашны урсгал Монголд дэлгэрч байна. Шашны олон урсгалаас болоод эсгий туургатан монголчууд салж одсон түүх бий. Түүний дараа олон намын үзэл гэж гарч ирж байна. Энэ олон намын үзэл бодлоос болоод ард түмэн гэр бүл хоорондын тасралт маш ихээр үүсч байна. Энэ бол дэлхий ертөнцийн том, маш аймшигтай сүйрлийн нэг. Үүнийг төр засгийн удирдлага, жирийн ард түмэн маш зөвөөр ойлгож мэдэрч байх ёстой.
Энэ олон шашин төр, жалга довны үзлээр хандах юм бол Их Монгол Улс цаашид оршин тогтноход хэцүү болно. Тэр тусмаа биднийг салж бутаргая гэсэн атгаг санаатнуудад өгөөш болно шүү дээ. Дэлхий ертөнцийн хоорондын дайн, гэр бүлийн эвдрэлцэл, ахан дүүсийн эв найрамдал шашин төрийн үзлээс оолж бутардаг. Үүнийг хатуу санаж явах ёстой. Гэхдээ би үүнийг мэдэрч явдаг ухаантнууд бий гэдэгт итгэдэг.
-Та ямар ч шашин шүтдэггүй гэж үү? Тэгээд яах гэж бурхан цуглуулдаг юм бэ?
-Би ямар ч шашин шүтдэггүй. Тэгж мунхаг ухаантан болохыг хүсэхгүй байна. Мөнх тэнгэрээ л шүтдэг. Дэлхий ертөнцийн анхны шашин бол байгаль дэлхий гэж би боддог. Хүн төрөлхтөн ямар нэгэн шашинг үүсэхээс өмнө байгаль дэлхийгээ шүтэж мөнх тэнгэртэйгээ ярьдаг байсан. Тийм учраас би байгаль дэлхий, мөнх хөх тэнгэрээс өөртөө хөг авч явдаг. Бурханы тухайд шашин шүтлэгийн зориулалтаар биш зүгээр миний харж баясдаг жирийн нэгэн цуглуулга урлагийн бүтээл.
-Монголчууд эрт дээр үеэс өнгөний бэлгэдэл гэж их ярьдаг байсан. Та ямар өнгийг эрхэмлэн дээдэлдэг вэ? ямар өнгөнд дуртай вэ?
-Урлагийнхан бид ард түмнээсээ суралцаж улам гоо сайхан урлагийн бүтээл болгон гapгаж байдаг шиг өнгө ч төгс төгөлдөр байдаггүй. Тийм учраас би тийм өнгө надад таалагддаг гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ Сүхбаатар чамд энэ жил ийм өнгө таарна, ийм өнгө таарахгүй гэж номон дээр бичсэн байдаг. Тэр дагуу л тухайн жилийнхээ өнгийг сонгодог. Үнэндээ хүн зон бие биенээ хар, шар, цагаан арьстан гэж ялгаварладаг шиг өнгийг ялгарлан үзэх дургүй.
-Та бүрх малгайнаас салах дургүй. Нэлээд олон малгайтай биз?
-Малгай бий дээ. Бүр маш олон бий. Европчууд тэр чигтээ шляпан малгай хэрэглэдэг байх үед би АНУ явж хоёр гурван кобой малгай авчирч байсан юм.
Харамсалтай нь хөрөнгөтний үзэл суртлыг нэвтрүүллээ гэж шүүмжлүүлсэн дээ. Гэхдээ сонирхолтой нь европын шляп гээд байгаа малгайн эхлэл нь манай Монголоос үүдэлтэй байдаг юм билээ. Монголын олон их хаадын тухай өгүүлсэн номонд энэ тухай бичсэн байдаг. Бас иймэрхүү малгай өмссөн хаадын зураг их байдаг шүү дээ. Хутагтуудын догь малгай, жанжны малгай, дайчдын малгай гээд л. Тэр малгайны хэлбэрийг дэлхийн хүн төрөлхтөн өөр өөрийнхөөрөө харж орчин үеийн хэлбэрт оруулсан нь шляп юм болов уу гэж би боддог.
-Ингэхэд та амьтан тэжээдэг үү?
-Би амьтан тэжээдэггүй, яах юм бэ. Манай монголчууд зэрлэг байсан амьтанг гаршуулж чадсан ард түмэн шүү дээ. Таван хошуу мал бүгд л гаршуулсан амьтад биз дээ. Монголчууд одоо хүртэл мал аж ахуйтайгаа байснаар амьтны зоопаркийг амьдаар нь амьдрал байгаль дээр бий болгож чадсан. Би малчин удмын хүн. Тийм учраас би амьтан тэжээж яах юм бэ. Мал тэжээж чаддаг нь тэжээж бид тэр малыг тэжээж байгаа эзэд болоод малын тухай уран бүтээлийг хийе, тийм биз дээ. Аав маань Монголын морьтонгууд болон малчдын талаар уран бүтээл бүтээл хийж тэднийг уран бүтээлээрээ мөнхөлж чадсан.
-Хэрвээ та бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч болоогүй бол гэж бодож байв уу?
-Ер нь би хийсвэр бодолд дургүй. Тийм учраас ийм мэргэжилтэй болоогүй бол гэж бодож байсангүй. Монгол гэж агуу их гүрний тухай уран бүтээл хийх хувь тавилан надад оногдсон. Тэр агуу үндэстнийг одоо ч хүчирхэг байгаа гэдгийн бүтээлдээ тусгахыг хичээдэг. Нэг үгээр хэлбэл ард түмнийхээ түүхийг тайзан дээр мөнхөлөе байгаа нь монгол хүний тэр тусмаа уран бүтээлч хүний гавьяа гэж би боддог.


Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

0 сэтгэгдэл:

Post a Comment