SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 16, 2011

Дүгнэлт маань буруу байвал шоронд суухад бэлэн






Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан С.Батбаяр хал цэргүүддээ зодуулсны улмаас амиа алдсан талаацувралаар мэдээлж байгаа билээ.
Монгол Улсын хэмжээнд........








Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан С.Батбаяр хал цэргүүддээ зодуулсны улмаас амиа алдсан талаацувралаар мэдээлж байгаа билээ.
Монгол Улсын хэмжээнд жил бүр зургаан сарын зайтай цэрэг татлага явагддаг. Цэрэг татлагын Улсын комиссоор улсаас томилогдсон туршлагатай эмч нар нарийн үзлэг, шинжилгээ хийж, цэргийн албанд татдаг талаар хүн бүр мэдэх биз. Тэгвэл 2010 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн цэрэг татлагын үеэр талийгаач С.Батбаяр үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаж, «Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй» гэсний үндсэнд Дотоодын цэргийн 805 дугаар ангид хуваарлагдан ирсэн юм билээ.
Талийгаач С.Батбаяр нь хугацаат цэргийн албыг хааж байхдаа хал цэргүүддээ зодуулж, дарамтлуулдаг тухайгаа ээж, эгч нартаа эргэлтээр ирэх бүрт хэлдэг байсан аж. Ийнхүү тэрээр цэрэгт байхдаа бие нь өдөр өдрөөр муудаж, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна. Тэрээр аль болох болж бүтэх талаас нь эмчлүүлж, эмчилгээнд хамрагддаг байжээ.
Харин энэ олон шинжилгээнд орж байхад сүрьеэтэй холбогдолтой гэхээр онош гараагүй тухай түүний ээж, эгч хэлж байсан юм. Харамсалтай нь бие нь муудсаар нас барсны дараа ар гэрийнхэн нь гомдол нэхэж, шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулахад сүрьеэгийн менингит хэмээх хүнд хэлбэрийн өвчнөөр амиа алдсан гэсэн хариу гарчээ. Тэгэхээр эрүүл саруул цэрэгт татагдсан залуу өвчний улмаас нас барсан болж таарсан байна.
Тиймээс нэг асуудал бидний анхааралд өртсөн. Цэрэг татлагын комиссоор залуучуудыг шалгаж авдаг эмч нар маш нарийн үзлэг шинжилгээнд хамруулдаг. Чих, хамар хоолой, нүдний хараа, амьсгалын зам, арьс өнгө гээд бүгдийг тоочвол нэлээд урт дараадал болох биз. Эндээс Говь-Алтай аймагт цэргийн татлагад үзлэг шинжилгээ хийсэн эмч нар буруу онош гаргаж. Өвчтэй хүнийг цэрэгт авсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрнө.
Хэрэв тийм бол нийгмийн гаралтай буюу амьсгал, ахуйн замаар дамждаг өвчтэй хүнийг бүхэл бүтэн цэргийн ангид багтааж, нийлүүлснээрээ С.Батбаярын амийг авсан өвчин хичнээн хүнд халдсан бол гэдэг асуудал урган гарна. Энэ утгаараа талийгаачийн үхэлд цэргийн ангийнхан үнэхээр буруугүй юм бол цэрэг татлагын комиссын эмч нар өвчтэй хүнийг эрүүл гэж оношилсноороо буруудна.
Ямартай ч учир битүүлэг эл хэрэгт хэн нэгэн хүн холбогдолтой болох нь нэгэнт илэрхий болчихлоо. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхний хувьд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу буруу гарсан гэж үзэж байгаа юм. Эрүүл саруул хүүхэд минь хал цэргүүддээ зодуулсны улмаас бие нь муудсаар амиа алдсан хэмээж байсан. Харин бид талийгаач С.Батбаярын үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээг хийсэн шүүх эмнэлгийн эмч Ариунзултай уулзаж, зарим зүйлийг асууж тодрууллаа.
Миннй гаргасан дүгнэлт буруу бол би хариуцлагаа үүрээд шоронд суухад бэлэн
-805 дугаар ангид алба хааж байсан талийгаач С.Батбаярын задлан шинжилгээг та хийсэн юм уу?
-Тийм. Өнгөрсөн наймдугаар сард нэгдүгээр эмнэлэгт задлан шинжилгээнд орсон.
-Ар гэрийнхэн нь задлан шинжилгээний хариу болох сүрьеэгийн менингит өвчний хариуг буруу гарсан гэж үзэж байна. Энэ талаар тодруулаач?
-Хэрвээ намайг шинжилгээний хариуг буруу гарсан гэж байгаа бол шалгуулах хэрэгтэй. Би дүгнэлтээ үнэн зөв гаргасан. Миний ур чадварт зргэлзэж байвал шалгуулах нь зүйтэй. Би шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлтээ гаргасан. Дахин шалгах явцад буруу байх гом бол зохих ёсны хариуцлагаа хүлээж, шоронд суухад бэлэн байна.
-Цэрэг татлагаар олон эмч үзлэг, шинжилгээ хийсний үндсэнд цэргийн албанд тэнцүүлдэг. Сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй байхад гэнэт хүнд хэлбэрийн сүрьеэгийн менингит өвчтэй гэсэн хариу гарсан. Ийм тохиолдол байдаг юм уу?
-Шинжлэх ухааны үндэслэлээр дүгнэлтийг гаргасан. Тийм учраас үүнийг шалгаад үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй. Аливаа юмыг нотлох баримттайгаар гаргадаг. Хүмүүс гомдолтой, эргэлзээтэй байгаа бол шалгуулах хэрэгтэй. Гомдол гаргах нь тухайн хүмүүсийн эрхийн асуудал шүү дээ.
-Яаж шалгуулах юм бэ?
-Манай улсад шүүх эмнэлгийн эмч, сүрьеэгийн мэргэжлийн хүмүүс олон бий. Энэ хүмүүсээр шалгуулах л хэрэгтэй.
-Сүрьеэ эмчлэгддэг өвчин шүү дээ?
-Энэ талаар ямяр нагэн тайлбар өгмөөргүй байна. Эрүүл мэндийн лавлагааны төвөөс асуу. Миний гаргасан дүгнэлтийг шалгаад, ямар нэгэн байдлаар буруу гэж гарах юм бол би тэр цагт ярилцлага өгье.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний эмч Ариунзул үүнээс өөр зүйлийг яриагүй хийсэн задлан шинжилгээний дүгнэлтдээ тэрбээр үнэхээр итгэл төгс байв. Естой л үхсэн хүн үг хэлж чадах биш гэгчээр бардам байлаа. Бид хэн нэгнийг ямар нэгэн зүйлд буруутгахыг хүсээгүй. Гагцхүү 805 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан талийгаач С.Батбаярын учир битүүлэг үхлийн талаар үнэн мөнийг олох нь гол зорилго билээ.
Тэгээд ч талийгаач С.Батбаярын эрүүл ахуйн зургийг уншигч танд өмнө нь бид хүргэж байсан. Цоо эрүүл дүр төрхтэй, нүүр дүүрэн инээмсэглэсэн энэ залуугаас сүрьеэгийн хүнд хэлбэрийн өвчин огт ажиглагдаагүйг анзаарсан биз. Үхтэл үр харам гэгчээр үрийнхээ хойноос гашуудсаар суугаа эхэд нь ч гомдолтой байх нь аргагүй. Тиймээс дараа дараачийнхаа дугааруудад эл хэргийн буруутан хэн болохыг тогтоохоор эрэн сурвалжилж ажиллах болно.


Эх сурвалж: “Өглөөний сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment