SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 16, 2011

Сүлжээн дэх “Like” дарвал шоронд хорино



Тайландад хаан болон түүний гэр бүлийнхнийг шүүмжилбэл цаазаар авдаг журам эртнээс мөрдөгдсөөр иржээ.
Харин орчин үед бас нэг шинэ хуулийг бий болгож хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлсэн байна. Уг хуульд зааснаар, Тайландын.......


Тайландад хаан болон түүний гэр бүлийнхнийг шүүмжилбэл цаазаар авдаг журам эртнээс мөрдөгдсөөр иржээ.
Харин орчин үед бас нэг шинэ хуулийг бий болгож хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлсэн байна. Уг хуульд зааснаар, Тайландын иргэн хэн боловч хаан болон түүний гэр бүлийнхнийг шүүмжилсэн утгатай алив нийтлэл, мэдээллийн доорх “Like” товчийг дарвал 15 жилийн хорих ялаар шийтгүүлэх ажээ.
Олон нийтийн “Facebook” сүлжээнд гэхэд л хаан, хааны гэр бүлийнхнийг шүүмжилсэн утгатай 10 мянга гаруй нийтлэл байгаа гэнэ. Тиймээс Тайландын Олон нийттэй харилцах асуудлыг эрхэлсэн сайд Анудит Накорнтхап ард түмэндээ хандан “Энэ бол тоглоом биш шүү” гэж сэрэмжлүүлэн интернетэд тавигдаж буй мэдээ мэдээлэл болон олон нийтийн сүлжээнүүд дахь “Like” товчийг хатуу хянаж байх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

0 сэтгэгдэл:

Post a Comment