SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 16, 2011

Эмэгтэй хүүхэд төрүүлснийхээ төлөө 12 жилийн ялаар ....



Афганистаны Кулнас гэх эмэгтэй тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзайн өршөөлөөр 12 жил хоригдох ялаас мултарчээ. Лалын ертөнцөд эмэгтэй хүнийг дорд үзэх үзэл дэлгэрсээр хэдэн зууныг элээсэн бөгөд Кулнас.......





Афганистаны Кулнас гэх эмэгтэй тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзайн өршөөлөөр 12 жил хоригдох ялаас мултарчээ. Лалын ертөнцөд эмэгтэй хүнийг дорд үзэх үзэл дэлгэрсээр хэдэн зууныг элээсэн бөгөд Кулнас эмэгтэйн хувь тавилан ч тэдэнтэй ялгаагүй.
Учир нь Кулнас нөхөртөө хүү төрүүлж өгөх “ёстой” байсан ч харамсалтай нь түүнээс охин мэндэлжээ. Тиймээс нөхрийнх нь хүсэлтээр Кулнасыг цагдаагийнхан шийтгэж, шүүхээс түүнд 12 жилийн ял оноосон байна. Харин ял эдлэх болсон афган бүсгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан Ерөнхийлөгч Х.Карзайд хандаж чадсан нь үр дүнд хүрчээ. Иймээс Кулнасын 12 жилийн ялыг өршөөж, сулласан байна.
Хэдийгээр шоронд хоригдох ялаас мултарсан ч Кулнас охиноо өөр дээрээ авах боломжгүй талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүгээр ч барахгүй шоронд хоригдох нөхцөл байдалд хүргэсэн нөхрөөсөө салах эрхгүй аж. Кабул хот дахь Кулнасын гэрт “BBC” агентлагийн сэтгүүлч очиж түүнээс яриа авч амжээ. Агентлагийн мэдээлснээр Кулнас одоогоор эрх чөлөөтэй, эсэн мэнд амьдарч буй бөгөөд дэлхийн олон улсад түүний алдар нэр түгээд байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь”

0 сэтгэгдэл:

Post a Comment